Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин Жу Аэ эцгээ залгамжлахаар бэлтгэгдэж байгаа хэдий ч энэ сонголт эцсийнх биш бөгөөд тэрээр өөр хүнийг сонгох боломжтой гэж Өмнөд Солонгосын хоёр хууль тогтоогч тагнуулын агентлагаас иш татан даваа гарагт мэдэгджээ.

Эрх баригч Ардын хүчний намын төлөөлөгч Ли Сон Квын болон Ардчилсан намын төлөөлөгч Пак Сун Вон нарын мэдэгдсэнээр Үндэсний тагнуулын алба (NIS) Жу Аэгийн олон нийтийн өмнө гарсан давтамжийг харгалзан Кимийг залгамжлах хамгийн боломжит нэр дэвшигч гэж үзэж байгаа аж.

Жу Аэгийн Кимтэй хамт оролцсон олон нийтийн арга хэмжээний 60 гаруй хувь нь цэргийн холбогдолтой, цөөн нь эдийн засагтай холбоотой арга хэмжээ байжээ. 

Мөн Хойд Солонгосын хэвлэлүүд түүнийгхяндо хэмээн өргөмжилдөг нь хөтөч буюу хувьсгалт тэмцэлд урагшлах замыг гэрэлтүүлэгч гэсэн утгатай бөгөөд удирдагч эсвэл тэдний залгамжлагчдыг тодорхойлоход ашигладаг нэршил аж. 

Эдгээрээс үзвэл Жу Аэ эцгийнхээ залгамжлагч байх өндөр магадлалтай ч бүх зүйл эцэслэн шийдэгдээгүй гэж “NIS” үзэж байна. 

Тагнуулын алба мөн Хойд Солонгосын удирдагчийн эрүүл мэндийн асуудлыг парламентын тагнуулын хороонд танилцуулсан тайландаа онцолжээ.

Тэдний үзэж буйгаар 140 кг жинтэй Ким нь стресс, тамхи, архидалтаас үүдэлтэй зүрхний өвчлөлд өртөх өндөр эрсдэлтэй. Мөн 30 орчим настайгаас нь эхлээд түүнд цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн гэж таамаглаж байгаа аж.

Түүнчлэн Кимийн эмчилгээнд зориулж өөр эм хайж байгааг илтгэх шинж тэмдэг илэрсэн нь түүний биеийн байдал муудаж, өмнөх эмчилгээ нь таарахаа больсон байх магадлалтай гэсэн таамаглалд хүргэж байгааг “NIS” тайландаа дурдсан байна. 

Эх сурвалж: Yonhap

#Ким Жон Ун, #Хойд солонгос, #Ким Жу Аэ,