Даваа гарагт Венесуэлийн сонгуулийн хороо дарангуйлагч удирдагч Николас Мадуро 51.2%-ийн саналаар ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныг зарласны дараа хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.

Мадурогийн ялалтад дургүйцсэн олон нийт засгийн газрыг сонгуулийн луйварт буруутгаж, ил тод байхыг шаардаж байна. 

Нийслэл Каракасд хүмүүс сав суулга нүдэж, төв замаар тайван жагсаж байсан бол аюулгүй байдлын хүчнийхэн тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий, бороохой ашиглажээ. Венесуэлийн хүний ​​эрхийн PROVEA байгууллагын мэдээлснээр Мадурог дэмжигч зэвсэгт бүлэглэл Урданета өргөн чөлөөнд тайван жагсагчид руу гал нээсэн гэв.

Маракай зэрэг бусад хотуудад эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд сөрөг хүчний идэвхтэн Эстефания Натера Бид бодит үр дүнг мэдэж байгаа тул хүмүүс үнэнийг шаардан хашхирч байна гэж CNN-д ярьсан байна. Далайн эргийн Фалкон мужид жагсагчид Мадурогийн хөшөөг нурааж буй бичлэг мөн олон нийтийн сүлжээгээр цацагджээ. 

Шинжээчдийн үзэж байгаагаар тус улсад дэглэмийн эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаал өрнөвөл эмх замбараагүй байдлын шинэ давлагаа үүсэж магадгүй байна. Өмнөх жилүүдэд болсон жагсаалыг Мадуро болон талийгаач Уго Чавесыг удаан хугацаанд дэмжиж ирсэн тус улсын арми хүчээр дарж ирсэн түүхтэй. 

Даваа гарагийн орой Мадуро засгийн газар нь ийм нөхцөл байдалтай хэрхэн тэмцэж, хүчирхийлэгчдийг ялахаа мэддэг гэж хэлээд, жагсагчдын дийлэнхийг үзэн ядалтад хөтлөгдсөн гэмт хэрэгтнүүд гэж нэрлэсэн байна. Мөн нотлох баримтгүйгээр АНУ-ыг жагсаалд буруутгажээ.

Мария Корина Мачадо тэргүүтэй сөрөг хүчний эвсэл Мадурогийн холбоотон болох Үндэсний Сонгуулийн Зөвлөлийн ерөнхийлөгч Элвис Аморосогийн мэдэгдлийг үл харгалзан нэр дэвшигч Эдмундо Гонзалесыг 73 гаруй хувийн саналаар ялалт байгуулсан гэж маргаж байгаа. 

Сөрөг хүчин бүх саналын хуудсыг шалгаж, нэгтгэн, сканнердаж, дижитал болгож, вэб порталд байршуулсан бөгөөд дэлхийн хэд хэдэн удирдагч портал дээрх мэдээллийг шалгаж байгааг Мачадо өчигдөр мэдэгджээ.

Мадурогийн ялалтыг эсэргүүцсэн жагсаал мягмар гарагт орон даяар үргэлжлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: CNN

#ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #Венесуэл, #Николас Мадуро, #Эдмундо Гонзалес,