Өнгөрсөн есдүгээр сард Ливийн Дерна хотод далан нурсны улмаас нэг хороолол тэр чигтээ усанд автаж, 4,000 гаруй хүн амиа алдсан билээ.

Тэгвэл усны нөөцийг зохицуулах, далан барих ажлыг хариуцаж байсан Ливийн 12 албан тушаалтныг хайхрамжгүй хандсан, санаатай аллага үйлдсэн, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан зэрэг гэмт хэрэгт буруутган 9-27 жилийн хорих ял оноожээ.

Мөн шүүгдэгч нарын гуравт нь хууль бус аргаар олсон мөнгөө буцааж өгөх шийдвэр гаргасан болохыг тус улсын прокурорын газраас мэдээлэв. Шүүх хуралд оролцсон өөр дөрвөн хүнийг цагаатгасан байна.

Ливид арав гаруй жил үргэлжилсэн мөргөлдөөнөөс болоод засвар үйлчилгээ, хяналт муу байснаас болж далан хэсэгчлэн нурсан гэж олон улсын байгууллага нэгдүгээр сард дүгнэсэн юм.

Далан нурснаас долоо хоногийн дараа уурласан иргэд хариулт нэхэж хотын даргын гэрийг шатааж байв. Мөн хотын захиргааг бүхэлд нь татан буулгасан.

Оршин суугчдын хэлснээр гамшгийн үед эрх баригчид нүүлгэн шилжүүлэх тушаалыг Дерна хотын буруу хэсэгт зарласан, нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг хаана хүргэх талаар хангалттай зохицуулалт хийгдээгүй, мөн бусад шийдвэрүүд нь хоорондоо зөрчилдөж байсан аж.

Тухайлбал, далайн түвшин нэмэгдэхээс болгоомжилж далайн эргээс нүүлгэн шилжүүлсэн зарим хүмүүсийг дараа нь үерт автсан илүү аюултай бүс рүү шилжүүлсэн байна.

Тухайн үед Даниел шуурганы улмаас Ливийн зүүн хойд эргийн зарим хэсэгт 24 цагийн дотор 400 мм гаруй хур тунадас орсон юм. 

Есдүгээр сарын турш ихэвчлэн 1.5 мм орчим хур тунадас ордог бүс нутгийн хувьд энэ нь ер бусын хэмжээ бөгөөд өмнөх дээд амжилт эвдэгдсэн болохыг Ливийн Үндэсний цаг уурын төв мэдээлж байв.

Олон жил тус улсыг удирдсан Муаммар Каддафиг огцруулснаас хойш Ливи улс эрх мэдлийн төлөөх тэмцлийн улмаас Триполи хотод төвтэй НҮБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газар болон тус улсын зүүн хэсэгт генерал Халифа Хафтараар удирдуулсан засгийн газар гэж хоёр хуваагдаад байгаа билээ.

Эх сурвалж: BBC

#үер, #Ливи, #Дерна хот,