Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил шалгахаар ТЭЦ-4-д ажиллаж байна.

Өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн дулаан, эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад Ерөнхий сайд салбарын сайдын хамт ажиллалаа. Өвөлжилтийн бэлтгэлийг хавар зуны цагт хангалттай хийж,  ирэх өвөл гал алдах эрсдлээс сэргийлэх ёстой. Тиймээс Засгийн газар Эрчим хүчний салбарыг бүх талаар дэмжиж ажиллах юм байна. 

ТЭЦ-4-д цахилгаан станцын шинэ зуухны 90 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ 

Дулааны 4 дүгээр цахилгаан станцад шийдвэрлүүлэх асуудал олон байна. Станц  1 киловатт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117 төгрөгөөр борлуулж байна. Харин 1 гигакалори дулааныг 40,800 төгрөгөөр үйлдвэрлэж, 4,283 төгрөгөөр борлуулж байна. Өөрөөр хэлбэл дулааны эрчим хүч үйлдвэрлэл дээр 36 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Монгол Улсын эрчим хүчний системд өндөр ач холбогдолтой 9 дүгээр зуухыг барьж байгуулах төслийн санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байна. 500 тн уур үйлдвэрлэх хүчин чадалтай. 90.4 сая ам.долларын өртөгтэй  зуухыг 18 сарын хугацаанд барьж байгуулах боломжтой юм байна. Энэ ажлыг 2026 онд эхлүүлэх хүсэлтэй байгаа гэлээ. Мөн Хөгжлийн банканд төлөх зээлийн үндсэн төлбөрийг төлөх эх үүсвэргүй учраас нэмэгдүүлсэн хүү алдангийн асуудал үүсчээ. 

Одоо ажиллаж буй станцуудын их засвар, техник шинэчлэлийг бүрэн хийж, ДЦС-4-ийн шинэ зуухны 90 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн чадлыг нэмэгдүүлж, системийн найдвартай ажиллагааг хангахаар болж байна. Мөн 2026-2028 онд эрчим хүчний компаниудын хуримтлагдсан өр төлбөрийг үе шаттай барагдуулж, урт хугацааны зээлийг хэвийн болгосноор 2029 оноос салбарыг улсын төсвийн татаасгүй ажиллахад Засгийн газар анхаарч ажиллах юм байна. 

#онцолсон, #live,