Эрх баригчид Украинд байлдахаар бүртгүүлсэн Москва хотын оршин суугчдад дээд амжилт тогтоосон урамшуулал санал болгож байгаа талаар “CNN” агентлаг мэдээлжээ.

Энэ нь Украинд эхлүүлсэн бүрэн хэмжээний түрэмгийлэл нь гурав дахь жилдээ үргэлжилж байгаа энэ үед Орос улс цэрэг дайчдынхаа тоог нэмэгдүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаагийн илрэл юм.

Москва хотын дарга Сергей Собянин цэргийн албанд элсэхээр гарын үсэг зурсан оршин суугчдад 1.9 сая рубль буюу ойролцоогоор 22 мянган долларын нэг удаагийн урамшуулал олгохоор болсноо мягмар гарагт зарлажээ. Энэ нь Оросын иргэдийн сарын дундаж цалингаас 22 дахин өндөр дүн юм.

Энэхүү саналыг хүлээн авч цэргийн алба хаах хүмүүс эхний жилдээ 5,2 сая рубль буюу 59,600 ам.долларын цалин авах боломжтой байна.

Мөн Украинд тулалдаж байхдаа бэртсэн хүмүүс бэртлийн зэргээс хамаарч 5,690-11,390 долларын нэг удаагийн бэлэн мөнгө авах боломжтой, харин байлдааны үеэр амь үрэгдсэн цэргийн ар гэрт 34,150 доллар олгох гэнэ.

Оросын дайны хохирол нууц хэвээр байгаа ч барууны ажиглагчид амь үрэгдэгсдийн тоог өөр өөрийнхөөрөө тооцоолж ирсэн. Тухайлбал, Оросын арми Харьков мужийн шинэ фронтод их хэмжээний хохирол амссан тул зөвхөн тав, зургадугаар сард л гэхэд 70 мянга гаруй орос цэрэг амь үрэгдэж, шархадсан байх магадлалтай гэж Их Британийн Батлан ​​хамгаалах яам саяхан мэдээлсэн.

Харин АНУ-ын тагнуулын алба Украины түрэмгийллээс өмнө идэвхтэй үүрэг гүйцэтгэж байсан Оросын хуурай замын цэргийн 87 хувь, танкных нь гуравны хоёр үгүй болсон гэж тооцоолж байгааг эх сурвалж өнгөрсөн оны сүүлээр хэвлэлд мэдээлж байв.

Оросын армийн командлагчид аливаа тулаанд зорилгодоо хүрэхийн тулд цэргүүдийнхээ амийг үл хайрлан асар ихээр нь илгээдэг талаар Украины командлагчид ярьдаг.

Цэрэг дайчид нь амь үрэгдэхийн хэрээр Кремль фронт руу илгээх хүмүүсийг өөрийн улсаас гадна хилийн чанадаас идэвхтэй хайж байна.

Тухайлбал, Орос улс Украинд тулалдуулахаар Балбаас 15,000 хүнийг өөрийн армидаа элсүүлсэн гэсэн тоо баримт байдаг. Тэдгээр цэргүүдийн хэд нь шархадсан, хэд нь сураггүй алга болсон эсвэл нас барсан талаарх тоо баримт байдаггүй. “CNN”-д ярилцлага өгсөн Балбын цэргийн хэлснээр гадаадын цэрэг дайчдыг сургадаг Оросын цэргийн бэлтгэлийн газруудад мөн Афганистан, Энэтхэг, Конго, Египетийн цэргүүд сургагдаж байсан аж.

Эх сурвалж: CNN

#Москва, #ОРос, #Украины дайн,