Парисын олимпын үеэр “тогтвортой байдал алдагдуулах”-аар хуйвалдаан зохион байгуулахыг завдсан Оросын иргэн Францад баривчлагджээ.
Прокурорын мэдэгдэлд дурдсанаар 40 настай этгээд ням гарагт баривчлагдсан бөгөөд түүнийг “Францад дайсагнал өдөөх зорилгоор гадны гүрэнд тагнуулын мэдээлэл дамжуулсан” байж болзошгүй гэж үзэн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.
Францын дотоод хэргийн яамны хүсэлтээр түүний Парис дахь байранд нэгжлэг хийсэн ба эх сурвалжийн хэлснээр наадмын үеэр Францыг тогтворгүй болгохын тулд “Оросын талыг баримталсан ажиллагаа” явуулахаар бэлтгэж байсныг нь нотлох баримт олсон байна.
Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр уг хуйвалдаан нь “ноцтой” үр дагавар дагуулж болзошгүй “том хэмжээний төлөвлөгөө” байсан гэв.
Түүнийг террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэж үзэхгүй байгаа тул мөрдөн байцаалтын ажиллагааг терроризмын эсрэг бус тагнуулын эсрэг мэргэжилтнүүд явуулж байгаа аж.
Уг этгээдийг мягмар гарагийн орой яллагдагчаар татаж, урьдчилан хорих ангид шилжүүлжээ.
Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол тухайн этгээд 30 хүртэлх жилийн хорих ял сонсож магадгүй байна.
Энэ долоо хоногт Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин аюулгүй байдлын үүднээс эрх баригчид тэмцээн эхлэхээс өмнө тамирчид, дасгалжуулагчид, сэтгүүлчид, сайн дурын ажилтнууд, хамгаалалтын ажилтнууд болон арга хэмжээ болох газрын ойролцоо амьдардаг оршин суугчид зэрэг нэг сая гаруй хүнийг шалгасан болохыг мэдэгдсэн.
Үр дүнд нь 4,360 хүнд нэвтрэх олгоогүй бөгөөд үүнээс 880-д нь гадаадын хөндлөнгийн оролцоо байж болзошгүй гэсэн үндэслэлээр хориг тавьсан байна.
Сүүлийн саруудад Францад ялангуяа Украин, Газын зурвас дахь мөргөлдөөнтэй холбоотойгоор хэд хэдэн гадны оролцоотой байж болзошгүй хагарал үүсгэх гэсэн оролдлого бүртгэгдсэн.
Тухайлбал, зургадугаар сард Эйфелийн цамхгийн ойролцоо Францын далбаа бүхий, “Украин дахь франц цэргүүд” гэсэн бичигтэй таван авс олдсон. Болгар, Украин, Германы иргэншилтэй гурван этгээд баривчлагдсан ч Францын тагнуулын албаныхан энэ хэргийг Орос зохион байгуулсан гэж үзэж байгаа.
Эх сурвалж: BBC

#Олимп, #Франц, #Парис 2014,