Японы эмэгтэйчүүдийн гимнастикийн багийн ахлагч 19 настай Шоко Мията тамхи татаж, архи ууж, ёс зүйн дүрэм зөрчсөнийхөө төлөө Парисын олимпод оролцохгүй болсныг Японы Гимнастикийн холбоо (JGA) мэдэгджээ.

Японд тамхи татах, архи уух хууль ёсны нас 20 бол JGA-ийн ёс зүйн дүрэмд гимнастикчдыг наснаас үл хамааран багийн үйл ажиллагааны үеэр эдгээрийг хийхийг хориглодог байна.  

JGA-ийн тэргүүн Кэнжи Нишимура долдугаар сарын 19-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хоёр тал энэ асуудлыг хэлэлцсэний үндсэн дээр Миятаг олимпоос эргүүлэн татахаар шийдсэн гэж мэдэгджээ.

Нишимурагийн хэлснээр Мията нь Үндэсний сургалтын төвийн Атлетикийн тосгонд согтууруулах ундаа ууснаас гадна Токио хотын тодорхой байршилд тамхи татах зөрчил гаргасан байна.

Тэрээр сэтгэлзүйн дарамтаас болж ийм үйлдэл хийснээ тайлбарласан аж.

Мията 2022 оны Уран сайхны гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тэнцвэрийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Японы эмэгтэй багийн ахлагчийн хувиар анх удаа олимпод оролцох ёстой байв. 

Тэрээр олон нийтэд тайлбар хийгээгүй ба нийгмийн сүлжээн дэх хаягаа устгасан байна.

Харин "JGA"-ийн Тадаши Фүжита түүний өмнөөс "Бид төвөг учруулсандаа санаа зовж, чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Бид үнэхээр харамсаж байна. Энэ бол зөвхөн Мияатагийн хариуцах зүйл биш. Гимнастикийн холбоо бүхэлдээ хариуцлага хүлээх ёстой" гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

#Япон, #Парис 2014, #Шоко Мията,