НИЙГЭМ

Г.Батхүү агсаны гэр бүлийнхэн шинжээчийн дүгнэлт худал гарсан гэв

 Төрийн ордонд, тусгай хамгаалалттай газар, өдрийн цагаар золгүй байдлаар амиа алдсан Г.Батхүүгийн хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг, өмгөөлөгч Ж.Батхуяг нар дөнгөж сая MN Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийв. Төр, нийгмийн нэр зүтгэлтэн Г.Батхүү өнгөрсөн 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд харамсалтайгаар амиа алдсан. Үүнээс хойш найман сарын хугацаа өнгөрсөн ч хэргийг шийдээгүй байна. Харин саяхан гэмтлийн улмаас цус харвасан гэх шинжээч эмчийн дүгнэлт гарсан байна. Ар гэрийнхэн нь энэхүү дүгнэлтийг олон нийтэд дэлгэж, байр сууриа илэрхийллээ.

Талийгаачийн хүү Б.Ганхөлөг “Задлан шинжилгээний дүнгээр баруун нүдэнд хөхрөлт, хүзүүний баруун хэсэгт улайлт үүссэн, өвчний улмаас цус харваагүй. Цус харвалт нь гэмтлийн улмаас үүссэн гэсэн дүгнэлт гарчээ. Аав минь цаг бусаар эндсэн нь бидний амьдралд хар толбо үлдээсэн. Өглөө гэрээсээ цоо эрүүл гарсан хүн. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид гадны нөлөөтэй гэж үзэж байна. Баруун нүд хөхөрч хавдсан байсан. Гэтэл аав зүүн талаараа унасан гэх дүгнэлт гарсан. Хүзүүнд улайлт өгсөн нь багалзуурдсан ул мөр. Өндрөөс унасан хүний хүзүүнд яаж мөр яаж гарах вэ. Энэ бол заамдалтын мөр. Бид амьд явах баталгаагүй нийгэмд амьдарч байна. Өндөр дээд албан тушаалтай явсан хүн Төрийн цагаар амиа алдчихлаа. Тэгвэл жирийн иргэд яах вэ. Тэдэнд амьд явах ямар ч баталгаа алга. Дөрвөн настай дүү минь аавыгаа санаад дуу шуу нь ч гарахаа больж, хоолноос гарлаа. Санаа зовож байна. Монгол Улс төртэй, шүүх засаглалтай орон тул үнэн зөв шийдэхийг хүлээж байна” гэв. Түүнчлэн тэд шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлэв.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet