Бангладеш даяар 100 гаруй хүний ​​аминд хүрсэн ширүүн мөргөлдөөний дараа тус улсын дээд шүүх төрийн байгууллагын ажлын байрны квотыг буурууллаа.

Төрийн байгууллага дахь нийт ажлын байрны гуравны нэгийг 1971 оны тусгаар тогтнолын төлөөх дайнд оролцсон ахмад дайчдын төрөл төрөгсдөд зориулж хадгалдаг байсан бол шүүх үүнийг 5% болгохоор шийдвэрлэсэн байна.

Хууль зүйн сайд Анисул Хук шүүхийн шийдвэрийг хэдэн өдрийн дотор хэрэгжүүлэхээ амласан ч жагсаалыг зохион байгуулагчид засгийн газар арга хэмжээ авах хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлэхээ мэдэгджээ.

Нусрат Табассум “Бид шүүхийн шийдвэрийг сайшааж байгаа ч бидний гол шаардлага бол шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг харах явдал юм. Эдгээр шаардлагуудыг хэрэгжүүлэх хүртэл улсын хэмжээнд зарласан зогсолтыг үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.

Оюутнууд мөн сүүлийн өдрүүдэд амь үрэгдсэн жагсагчдын төлөө шударга ёс тогтоох, баривчлагдсан эсэргүүцлийн удирдагчдыг суллах, интернэтийн үйлчилгээг сэргээх, засгийн газрын сайд нарыг огцруулахыг шаардаж байгаа аж.

Хөл хорио хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа тул нийслэл Дака хотын ихэнх гудамжнууд тайван байгаа ч дээд шүүхийн шийдвэр гарсны ч дараа мөргөлдөөн үргэлжилсээр байна.

Эсэргүүцэл эхэлснээс хойш 115 хүн нас барсан гэж мэдээлж байгаа ч орон нутгийн хэвлэлүүд зөвхөн баасан гарагт л гэхэд 50 гаруй хүн амь үрэгдсэн бөгөөд хохирлын хэмжээ өндөр байж магадгүй хэмээн мэдээлж байна.

Өнгөрсөн сард доод шатны шүүх 2018 онд Ерөнхий сайд Шейх Хасинагийн засгийн газрын хүчингүй болгосон квотын тогтолцоог сэргээсэн нь оюутнуудын эсэргүүцлийг өдөөсөн юм.

Харин одоо Улсын дээд шүүхийн шийдвэрээр төрийн байгууллагуудын ажлын байрны 93%-ийг мерит зарчмаар, 5%-ийг тусгаар тогтнолын төлөөх дайнд оролцсон ахмад дайчдын ар гэрийнхэнд, үлдсэн 2%-ийг нийгмийн цөөнх буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хуваарилахаар болж байна.

Бангладеш бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орнуудын нэг боловч энэ өсөлт нь их дээд сургууль төгсөгчдийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд төдийлөн нөлөөлөхгүй байна.

Бангладешт их дээд сургууль төгсөгчдийн ажилгүйдлийн түвшин доогуур боловсролтой үеийнхнээсээ өндөр байдаг бөгөөд 18 сая орчим залуус ажил хайж байгаа гэсэн тооцоо байдаг.

Эх сурвалж: BBC

#Бангладеш, #эсэргүүцлийн жагсаал, #квотын систем,