Европын холбооны гишүүдийн дунд явуулсан нууц санал хураалтаар Урсула фон дер Лейен Европын комиссын даргаар дахин сонгогдлоо.

Тэрээр пүрэв гарагт Страсбургт болсон санал хураалтаар 720 гишүүнтэй Европын парламентаас 401 гишүүний дэмжлэгийг авсан байна.

Түүнийг ЕХ-ны дээд албан тушаалд дахин сонгогдохыг 284 эсэргүүцсэн бол 15 гишүүн түдгэлзжээ.

Баруун төвийн үзэлтэй Европын Ардын Нам (EPP)-ын гишүүн фон дер Лейен анх 2019 онд уг албан тушаалд томилогдож байв.

Тэрээр одоо ЕХ-ны удирдлагаар дахин таван жил ажиллах болно.

Фон дер Лейен санал хураалтын өмнө Европын парламентын гишүүдэд хандан цэргийн зардлаа нэмэгдүүлэх замаар Европын батлан ​​​​хамгаалахыг бэхжүүлж, цаг уурын зорилтуудыг биелүүлэхээ амласан байна.

Мөн тэрээр “Европ дахь амьдралын хэв маягийг сүйтгэдэг” демагог болон хэт даврагчдын эсрэг байр сууриа илэрхийлээд, парламент дахь бүх ардчилсан хүчинтэй хамтран ажиллахаа амлажээ.

“Өнгөрсөн таван жил бид хамтдаа юу хийж чадахаа харуулсан. ​​Үүнийг дахиад хийцгээе. Зоригтой, шийдэмгий сонголт хийцгээе” гэж тэрээр хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

#Европын комисс, #Урсула фон дер Лейен,