Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны долоодугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр захирамжаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Цэндийн Баатархүү томилогдлоо.
Монгол Улсын Тэргүүн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажиллаж, Засгийн газрын тогтоол шийдвэрийг танилцуулан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө.
Боловсрол:
1989-1999 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
1999-2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль
2004 онд Хан-Уул дээд сургууль тус тус төгссөн.
Улс төр судлаач, математикч мэргэжилтэй.
Мэргэшил:
2023-2024 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн Harvard Manage Mentor /Цахим/ хөтөлбөрийн менежментийн мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдсан.
Эрхэлж байсан ажил, албан тушаал:
2005-2006 онд Монгол Улсын Засгийн Газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга
2013 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил хариуцсан орлогч
2012-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
2020 онд МИГ даатгал ХХК-д Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
MLC Business School болон MLC Content компаний үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга
“20K Programmer” IT инженер бэлтгэх олон улсын хөтөлбөрийн Монгол дахь удирдагч.
Болгарт төвтэй Soft Uni Global олон улсын боловсролын байгууллага, Denison Consulting байгууллагын соёлын судалгааны олон улсын институцийн Монгол дахь төлөөлөгч
IEEE /Institute of Electrical and Electronics/ холбооны Ази, Номхон далайн бүсийн гишүүнээр тус тус ажиллаж байсан.
Монгол Улсын Ерөнхий Сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр захирамжаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайдаар томилов.