Зуны улиралд бамбай хоншоорт хортой могой үерийн усаар дамжин хүн амын суурьшлын бүсэд орж ирдэг тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг ГССҮТ-өөс зөвлөлөө.

Могойтой таарсан тохиолдолд аль болох тайван байж огцом хөдөлгөөн хийхгүй, дуу чимээ гаргахгүйгээр ухарч зай барих хэрэгтэй.

Хэрэв хатгуулбал тэр даруйд ямар нэгэн зовиур илрэхгүй байж болох бөгөөд үзүүртэй өвс, өргөс зэрэгт хатгуулсан мэт мэдрэмж төрж болно. Ийм үед соёоны ором байгаа эсэхийг шалгаж, яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.

Мөн ой мод, бут, хад, асгатай газар явахдаа урт түрийтэй гутал, өмд, савхин бээлий өмсөхийг зөвлөлөө. Түүнчлэн рашаан устай газарт могой элбэг байдаг учраас анхаарах болгоомжтой зорчино уу гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

#ГССҮТ, #зөвлөгөө, #могой, #Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа,