Парис-2024 зуны олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцасны загвар танилцуулагдсан цагаасаа монголчуудыг талцуулаад байгаа. Зарим нь үндэсний хувцасны онцлог шинжийг алдагдуулсан хэмээн шүүмжилж байгаа бол зарим нь загвар хийцийг нь магтаж байна. 

Харин онлайн орчинд Монголын баг тамирчдын ёслолын хувцас олон хүний анхаарлыг татаж, тэр дундаа “TikTok” дээр өөрийн улсын ёслолын хувцастай харьцуулж, магтсан бичлэгүүд олон тавигджээ.

CNN агентлаг уг үйл явдлын талаар “Интернэт хэрэглэгчид удахгүй болох Парис-2024 Олимпын наадмаас дуртай үндэсний хувцсаа сонгожээ: энэ бол Монголынх хэмээн мэдээлэв.

Ингэхдээ “Michel&Amazonka” брэндийн урласан загварыг бусад улс орнуудын Олимпын нээлт, хаалтад өмсөх хувцас хэрэглэлийг үйлдвэрлэсэн дэлхийд алдартай “Lululemon”, “Berluti”, “Ralph Lauren” гэх зэрэг брэндүүдтэй харьцуулсан байна. 

Мөн “Уламжлалт хувцаснаас сэдэвлэсэн нарийн хатгамал бүхий хантааз, хуниастай дээл, дагалдах хэрэгслээс бүтсэн тус улсын нээлт, хаалтын ёслолын хувцаснууд өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийснээс хойш олон нийтийн сүлжээг шуугиулж байна” гэж бичжээ.

Түүнчлэн энэхүү загварууд нь “Монголын уламжлал, соёлын мөн чанарыг илэрхийлсэн” болохыг нийтлэлдээ онцлоод, хувцас бүрийг урлахад дунджаар 20 цаг зарцуулсан болохыг тэмдэглэсэн байна.

Уг загвар үндэсний цэнхэр, улаан, цагаан өнгөнөөс гадна тус улсын төрийн далбаанд байдаг “Соёмбо” тэмдэг зэргийг бэлгэдсэн төрөл бүрийн уламжлалт хээ, угалз, сэдвийг шингээжээ. Эйфелийн цамхаг, Олимпын гал зэрэг Парис болон наадамтай холбоотой сэдвүүд бас багтсан байна”.

Нийтлэлд мөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх хувцас загвар, спортын салбарынхны Монголын баг тамирчдын ёслолын хувцасны талаарх сэтгэгдлийг хавсаргажээ.

Тухайлбал, хувцас загварын талаар нийтлэл бичдэг Райан Ип 2 сая гаруй үзэлттэй бичлэгтээ “Тэд Олимп эхлэхээс өмнө ялагч нь боллоо” гэж хэлсэн байна.

300 мянган үзэлттэй өөр нэг “TikTok” бичлэг дээр Австралийн хэрэглэгч Бий Жэймисон “Нарийн хийц нь үнэхээр үзэсгэлэнтэй ... бүх зүйлийг үнэхээр сайн бодож бүтээсэн бололтой” гэж хэлсэн байна.

Түүнчлэн “Michel&Amazonka” брэндийн “Instagram” хуудсан дээрх Миний харсан хамгийн үзэсгэлэнтэй ёслолын хувцас”, “Маш нарийн, үзэсгэлэнтэй загварууд!” гэх зэрэг сэтгэгдлүүдийг “CNN” нийтлэлдээ онцолжээ.

Эх сурвалж: CNN

#онцолсон, #CNN, #Олимпын ёслолын хувцас, #Michel&Amazonka,