"Парисын Олимпод буудлагын төрлөөр оролцож буй ОУХМ О.Есүгэн, Н.Баяраа нарыг 10 метрийн хийн буудлагын төрөлд оролцуулах асуудлаар МҮОХ-ны зүгээс яаралтай арга хэмжээ авч ажилласны үр дүнд тэд тухайн төрөлдөө өрсөлдөх боломжтой болсон талаар холбогдох байгууллагаас дөнгөж сая хариу ирлээ.
Сүүлийн үед үүссэн хэд хэдэн хүндрэлтэй асуудалтай холбогдуулан цаашид спорт холбоодын мэдээллийн нэгдсэн систем бий болгох, холбоодын гадаад харилцаа, хамтын ажиллагааг чадавхжуулах чиглэлээр онцгой анхааран ажиллаж болохоо мэдэгдье.
МҮОХ нь олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, тамирчдынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлээр үргэлж ажиллаж ирсэн цаашид ч хичээн ажиллах болно" гэж МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг цахим хуудсаараа дамжуулж мэдээллээ.

#онцолсон, #Б.Баттүшиг, #мүох, #Олимп, #ОУХМ О.Есүгэн, #Н.Баяраа нар 10 метрийн хийн буудлагын төрөл,