Олон улсын биологийн 35 дугаар олимпиад 2024 оны 7 дугаар сарын 7-14-ний өдрүүдэд Казакстан улсын Астана хотод зохион байгуулагдаж, Шинэ-Үе сургуулийн 12-р ангийн сурагч Г. Мишээл, Байгаль-Эх сургуулийн 12-р ангийн сурагч Г. Ирээдүй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 12-р ангийн сурагч Б. Дагвадорж, Хобби сургуулийн 11-р ангийн сурагч Э. Марал нар амжилттай оролцлоо.
Г.Мишээл, Г.Ирээдүй нар хос хүрэл медаль хүртсэн бахархам амжилт гаргалаа. 

Энэ жилийн биологийн олимпиадын даалгавар биохими, молекул биологи, биоинформатик болон амьтны анатоми, физиологийн гэсэн 4 чиглэлээр ирж, сурагчид шинжлэх ухааны салбарт өөрсдийгөө сорьж, мэдлэг болон ур чадвараа дайчлан  өрсөлдөж, 4 дадлага ажлыг 12 цагийн турш, онолын шалгалтаа үдээс өмнө, үдээс хойш 6 цагийн турш хийж гүйцэтгэв гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. 

#Боловсролын ерөнхий газар, #Олон улсын биологийн 35 дугаар олимпиад,