Үндэсний их сурын харваанд нийт 686 харваач цэц мэргэнээ сорисоноос Эрэгтэй харваачдаас Баян-өлгий аймгийн Алтай сумын уугуул, Улсын гоц харваач Нармандахын Алтансүх 40 сумаас 37 сум оносон амжилтаар төрийн наадамд түрүүлж Улсын мэргэн цол хүртлээ.
Мөн Ховд аймгийн Булган сумын уугуул Улсын даяар дуурсах мэргэн Лхамжавын Отгонбаяр 2 дугаар байрт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул аймгийн мэргэн, спортын мастер Дагвасүмбэрэлийн Эрдэнэхүү 3 дугаар байрт, Хэнтий аймгийн Бэрх хотын уугуул, Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат, аймгийн мэргэн спортын мастер Бадарчийн Лхагвадорж 4 дүгээр байрт, Улаанбаатар хотын уугуул Хан-уул дүүргийн харьяат, аймгийн мэргэн, спортын матсер Жамъянсүрэнгийн Эрдэнэбилэг 5 дугаар байрт шалгарлаа.
Үндэсний сурын харвааны Эмэгтэй төрөлд Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын уугуул, Улсын даян мэргэн Бадам-Очирын Пунсалдулам 40 сумаас 38 онож гурав дахь удаагаа түрүү харваачаар тодорч, даяар дуурсах мэргэн цол хүртлээ.
Мөн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харъяат, Улсын гарамгай харваач Чагнаадоржийн Гандаваа 2 дугаар байрт, Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, Спортын мастер Баярбатын Пүрэвсүрэн 3 дугаар байрт, Булган аймгийн Булган сумын уугуул, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, аймгийн гоц харваач, спортын мастер Баянжаргалын Наадам 4 дүгээр байрт, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Улсын мэргэн Гийнаагийн Батзаяа 5 дугаар байрт шалгарлаа.

#онцолсон, #Улсын даян мэргэн Б.Пунсалдулам, #Үндэсний их сурын харваа,