COVID-19

08.07: Сүүлийн 24 цагт халдварын 972 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа

Гэрэл зургийг MPA.mn

ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэдээллийг хүргэж байна.

Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд “КОВИД-19”-ийн халдварын 972 тохиолдол батлагдлаа. Эдгээрээс Улаанбаатар хотод 368, хөдөө орон нутагт 604 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 2189 иргэн эдгэрсэн бол 41-80 насны таван хүн нас барсан талаар ЭМЯ мэдээллээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5,357
  • Хүндэвтэр- 2,441
  • Хүнд – 789
  • Маш хүнд – 187 хүн байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 301 эмнэлэг болон тусгаарлан ажиглах  байранд нийт 9425 иргэн байна. Үүнээс нийслэлд 52 эмнэлэгт 4037, тусгаарлан ажиглах 16 байранд 439 иргэн, орон нутагт 233 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 4933 иргэн байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагын нийт 2385 төрийн албан хаагч ажиллаж байгаа аж.

May be an image of text

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet