Францын эзэн хаан Наполеон Бонапартын нэгэн цагт амиа хорлохоор оролдож байсан хоёр гар буу дуудлага худалдаагаар 1.69 сая еврогоор зарагджээ.
Парисын Луи-Марин Госсетийн бүтээсэн уг зэвсгийг 1.2-1.5 сая еврогийн үнэд хүрнэ гэж анх таамаглаж байсан аж.
Дуудлага худалдаа 1814 онд Наполеон хаан ширээнээс буусныхаа дараа амиа хорлохыг завдсан Фонтенбло ордны дэргэдэх Осенат дуудлага худалдааны ордонд ням гарагт болсон байна.
Францын Соёлын яам саяхан гар бууг үндэсний баялагт хамааруулж, гадагш худалдахыг хориглосон билээ.
Энэ нь Францын засгийн газар 30 сарын дотор нэрээ зарлаагүй шинэ эзэмшигчээс гар бууг худалдан авахаар санал гаргаж болно гэсэн үг бөгөөд гар буунуудыг Францаас зөвхөн түр хугацаагаар гаргах боломжтой гэсэн үг аж.
Гар буунууд нь алт, мөнгөн шигтгээтэйгээс гадна Наполеоны өөрийнх нь дүрсийг сийлсэн байна.
1814 оны дөрөвдүгээр сарын 12-ны шөнө арми нь харийн хүчинд ялагдсаны дараа тэрээр эрх мэдлээ өгөхөөс өөр аргагүй болсон тул эдгээр бууг ашиглан амиа хорлохоор оролдож байжээ.
Тухайн үед түүний зөвлөх Арман де Коленкур бууны дарийг авч, Наполеон оронд нь хор ууж үйлээ гүйцэтгэхээр оролдсон ч амьд үлдсэн байна.
Дараа нь Наполеон гар буунуудыг Коленкурт өгсөн ч хожим тэрээр буунуудыг үр ачид нь эргүүлэн өгч байжээ.
Дуудлага худалдаанд гар буунуудын өөрийнх нь хайрцаг, дахь хийх эвэр, нунтаг дарагч зэрэг төрөл бүрийн хэрэгслүүд багтсан байна.
Наполеон нь Газар дундын тэнгисийн Эльба арал руу цөлөгдсөнийхөө дараа 1815 онд засгийн эрхэнд эргэн ирсэн боловч Ватерлоогийн тулалдаанд ялагдал хүлээж байв.
Тэрээр 1821 онд Өмнөд Атлантын далай дахь Гэгээн Елена арал дээр цөллөгт байхдаа нас барсан юм.
Наполеоны хэрэглэж байсан эд зүйлс маш их эрэлттэй байдаг. Тухайлбал түүний нэрийн хуудас болсон трикорн малгайны нэг нь арваннэгдүгээр сард 1.9 сая еврогоор зарагдаж байжээ.
Эх сурвалж: BBC

#Гар буу, #дуудлага худалдаа, #Франц, #Наполеон Бонапарт,