Ням гарагт болсон сонгуулиар зүүний эвсэл санаанд оромгүй байдлаар хэт барууны намыг тэргүүлсэн ч нэг ч бүлэг олонх болж чадаагүй тул Франц улс төрийн мухардалд орж болзошгүй байна.
Сонгуулийн нэгдүгээр шатанд ялалт байгуулж, хоёр дахь шатны санал хураалтад мөн ялалт байгуулна гэж таамаглаж байсан Марин Ле Пэний үндсэрхэг үзэлтэй, Европын холбоонд үл итгэгч Үндэсний ралли (RN) нам саналын тоогоор гуравдугаар байранд оржээ.
Өнгөрсөн сард болсон Европын парламентын сонгуульд “RN” намд ялагдсаныхаа дараа улс төрийн нөхцөл байдлыг тодорхой болгохын тулд ээлжит бус сонгууль зарласан төвийн үзэлтэй Ерөнхийлөгч Эммануэль Макроны хувьд сонгуулийн үр дүн бас цохилт болсон байна.
Тэрээр Европын холбоо болон бусад улс орнууд дахь Францын үүрэг оролцоог сулруулж, дотоодод мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хүндхэн сорилттой тулгарахаар асар их хуваагдмал парламенттай боллоо.
Сонгуулийн үр дүнд парламент зүүн, төв, хэт баруун гэсэн гурван том бүлэгт хуваагдсан бөгөөд эдгээр нам эвслийн мөрийн хөтөлбөр нь зөрүүтэйгээс гадна өмнө нь хамтран ажиллаж байсан туршлагагүй юм.
Цаашид юу болох нь тодорхойгүй байна.
Шатахуун, хоол хүнс зэрэг чухал барааны үнийг хязгаарлаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 1,600 евро (1,732 доллар) болгож, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, баялгийн татвар ногдуулах зорилт тавьсан зүүний үзэлтэй Шинэ Ардын Фронт (NFP) эвсэл засаглах хүсэлтэй байгаагаа аль хэдийн мэдэгджээ.
Гэсэн ч хэт зүүний нам, Ногоон ба Социалист нам эвссэн ч хууль тогтоох хуралд олонх болоход хангалттай суудал авч чадаагүй байна.
Урьдчилсан дүнгээр 577 суудалтай чуулганд зүүний эвсэл 184-198 суудал, Макроны төвийн үзэлтнүүд 160-169, “RN” болон түүний холбоотнууд 135-143 суудал авах төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #парламентын сонгууль, #Франц,