Карибын тэнгисийн зүүн хэсэгт орших жижиг арлуудад цахилгааны шугамуудыг гэмтээж, үерт автуулж, наад зах нь гурван хүний ​​амийг авч одсон Берил хар салхи 4-р зэрэглэлийн хүчтэй шуурга болон Ямайкийг чиглэж байгааг цаг уурчид анхааруулав.

Даваа гарагийн орой Берил 5-р зэрэглэлийн хүчтэй байсан ч мягмар гарагт хүч нь бага зэрэг суларсан байна.

Атлантын далайн 2024 оны улирлын анхны хар салхи бөгөөд Саффир-Симпсоны хэмжүүрээр хамгийн дээд ангилалд хамгийн эрт хүрсэн Берил шуурга нь Сент-Винсент ба Гренадинд онцгой хүчтэй нөлөөлсөн болохыг Ерөнхий сайд Ральф Гонсалвес мэдэгдэв.

Хар салхи ирээд явахдаа асар их хэмжээний сүйрлийг үлдээлээ гээд, Юнион арал дээрх байшин барилгуудын 90% нь ноцтой эвдэрсэн эсвэл сүйдсэн болохыг тэрээр нэмж хэлэв.

Гренадагийн Ерөнхий сайд Дикон Митчеллийн хэлснээр байгалийн гамшиг тус улсыг бүрдүүлдэг гурван арлын хоёр нь болох Карриаку, Петите Мартиникт хүндээр нөлөөлсөн байна.

Нөхцөл байдал хүнд байна. Эрчим хүч байхгүй. Орон сууц, байшин барилгууд бараг бүрэн сүйрсэн гэж хэлээд цахилгааны шугам тасарч, шатахуун түгээх станцууд эвдэрснээс болж замууд явах боломжгүй болж, нийлүүлэлт тасалдаж байгааг дурджээ.

Мягмар гарагт АНУ-ын Үндэсний хар салхины төв (NHC)-ийн мэдээлснээр Берилийн салхины хурд дээд тал нь 249 км/цагт хүрч байгаа бөгөөд Ямайкийн нийслэл Кингстон хотоос зүүн өмнө зүгт 781 километрийн зайд ирсэн байна.

Мөн 35 км/цаг хурдтайгаар баруун хойд зүгийг чиглэн хөдөлж байна гэж “NHC” тооцоолжээ.

Берил Карибын тэнгисийг дайран өнгөрөх хүртлээ хүчээ алдахгүй төлөвтэй байгаа бөгөөд Ямайкаас гадна Кайманы арлуудад хар салхины сэрэмжлүүлэг хүчинтэй хэвээр байгааг “NHC” мэдэгдэв.

Тус байгууллага мөн Хаитигийн өмнөд эрэгт хар салхины сэрэмжлүүлэг зарлажээ.

Хар салхи ер бусын эрт эхэлж, хурдацтай эрчимжиж байгаа нь зарим талаараа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн далайн усны температур нэмэгдсэнтэй холбоотой гэж эрдэмтэд үзэж байна.

Берил 10-хан цагийн дотор 1-р ангиллаас 4-р зэрэглэл рүү шилжсэн бөгөөд энэ нь Атлантын далайн хар салхины улирлын оргил үе болох есдүгээр сараас өмнө бүртгэгдсэн хамгийн хурдан эрчимжилт болохыг Роуэн их сургуулийн цаг уурч Андра Гарнер тэмдэглэв.

Эх сурвалж: Reuters

#Карибын тэнгис, #Берил хар салхи, #Ямайк, #5-р зэрэглэлийн хүчтэй хар салхи,