Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттар Прадеш мужийн Мугалгархи тосгонд Хатрас дүүрэгт болсон сацанг буюу Хинду шашны арга хэмжээний үеэр наад зах нь 116 хүн дарагдсаны улмаас амиа алджээ.
Цагдаагийн байцаагч генерал Шалаб Маттурын мэдэгдсэнээр хохирогчдын зарим нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд байсан ба хэн болохыг нь тогтоох ажил үргэлжилж байгаа гэв.
Гэрчүүдийн хэлснээр гарц хэт нарийхан байсан бөгөөд арга хэмжээ дуусаж, хүмүүсийг гарах үед хүчтэй шороон шуурга шуурч, төөрөгдөл, үймээн самуун дэгдэж, олон хүн хөлд дарагдсан байна.
Зэргэлдээх Эта дүүргийн эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Умеш Кумар Трипатийн мэдээлснээр дор хаяж гурван хүүхэд нас баржээ.
Хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй байгаа ба “эцсийн байдлаар тоо гаргахад хэдэн цаг шаардагдана” гэж Уттар Прадеш мужийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Мөн албаны хүн арга хэмжээ зохион байгуулагдсан газар хэт их хөл хөдөлгөөнтэй байсныг хэлээд уг хэргийг мөрдөн шалгах өндөр түвшний хороо байгуулагдсан болохыг мэдэгджээ.
“Захиргааны гол зорилго бол шархадсан хүмүүс болон амь хохирогчдын төрөл төрөгсдөд бүх талын тусламж үзүүлэх явдал юм.”
Аюулгүй байдлын арга хэмжээг төдийлөн дагаж мөрддөггүй, давчуу зайд асар олон хүн цуглардаг тул Энэтхэгт шашны арга хэмжээнүүдийн үеэр олон осол гарч байсан түүхтэй.
Тухайлбал, 2018 онд Хинду шашны баяр болох Душшерагийн баярыг үзэж байсан хүмүүсийг галт тэрэг дайрсны улмаас 60 орчим хүн амиа алдаж байв.
2013 онд Төвийн Мадхья Прадеш мужид болсон Хинду шашинтнуудын баяр ёслолын үеэр мөн 115 хүн амиа алдсан байна.
Эх сурвалж: BBC

#Энэтхэг, #Уттар Прадеш муж, #шашны арга хэмжээ,