Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2024.07.01) 93 тоот зарлиг гаргаж, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг товлон зарласан. Тус зарлигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10.00 цагт товлон зарласугай” гэсэн билээ. 

Энэ хүрээнд УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан парламентын анхдугаар чуулган эхэллээ.
 
#онцолсон, #live,