Даваа гарагийн орой Сөүл хотын төвд автомашин явган зорчигчдыг мөргөсний улмаас есөн хүн амиа алдаж, дөрвөн хүн бэртсэн талаар Өмнөд Солонгосын цагдаа, гал унтраах албаныхан мэдэгджээ.
Амиа алдсан есөн хүний зургаа нь газар дээрээ нас барсан бол гурав нь зүрх нь зогссон байдалтай эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна. Эрх баригчдын мэдээлснээр бэртсэн дөрвөн хүний нэгийнх нь биеийн байдал хүнд байна.
Осол Сөүл хотын захиргааны орчмын уулзвар дээр 21:27 цагийн орчимд болжээ. 68 настай эрэгтэйн жолоодож явсан тээврийн хэрэгсэл өөр хоёр машиныг мөргөснийхөө дараа гэрлэн дохион дээр зогсож байсан явган зорчигчдыг мөргөсөн байна.
Жолоочийг хэргийн газраас баривчлан эмнэлэгт хүргэсэн байна. Жолооч машин нь гэнэт хурдалсан бөгөөд өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаагүй гэж мэдүүлжээ.
Ослын нөхцөл байдлыг цагдаагийн газраас шалгаж байгаа аж.
Ерөнхийлөгч Юн Сук Ёол хохирогчдыг аврах, эмчлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллахыг албаныханд үүрэг болгожээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ким Сүн Кёны мэдэгдсэнээр Юн нь Дотоод хэргийн сайд Ли Санг Мин болон гал түймрийн албаны дарга нарт яаралтай тушаал өгсөн байна.
Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос, #сөүл,