Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёолд хариуцлага тооцохыг шаардсан цахим өргөдөлд гарын үсэг зурах хүмүүсийн хандалтаас болж саатал, тасалдал үүссэн болохыг парламентын дарга мэдэгдээд, асуудлыг аль болох хурдан засахаа амлав.
Зургадугаар сарын 20-оос эхлэн Үндэсний ассамблейн цахим хуудсанд байршуулсан Юныг огцруулах хуулийн төсөл өргөн барихыг парламентад уриалсан өргөдөлд 811,000 гаруй хүн гарын үсэг зурсан байна.
Ням гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ Үндэсний Ассамблейн дарга Ву Вон Шик тасалдал үүссэнд уучлалт гуйгаад, ард иргэдийнхээ үндсэн хуулиар олгогдсон эрхийг хамгаалахын тулд арга хэмжээ авахаа амлав.
Даваа гарагт цахим хуудас дөрвөн цагийн турш саатсан бөгөөд нэг тохиолдолд 30,000 гаруй хүн сайт руу нэвтрэхээр хүлээж байгаа тухай анхааруулга гарч ирсэн байна.
Ерөнхийлөгчийн тамгын газраас энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Уг цахим өргөдөлд Юныг авлигын хэрэг болон Хойд Солонгостой дайтах эрсдэлийг нэмэгдүүлсэн, мөн Фукушима атомын цахилгаан станцаас ялгарсан цэвэршүүлсэн цацраг идэвхт усыг далайд цутгахыг зогсоогоогүй нь Өмнөд Солонгосын иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулсан хэмээн буруутгажээ.
Хуулийн дагуу парламент 50 мянга гаруй хүний гарын үсэг зурсан аливаа өргөдлийг тусгай хороо руу шилжүүлж, хороо уг саналыг чуулганаар хэлэлцүүлэх эсэхийг шийддэг байна.
Парламент гуравны хоёрын саналаар ерөнхийлөгчийг огцруулахыг шаардаж болно. Дараа нь Үндсэн хуулийн цэц уг саналыг хэлэлцээд ерөнхийлөгчийг огцруулах эсвэл албан тушаалд нь хэвээр үлдээх эсэх шийдвэрийг гаргадаг.
Юн нь 2022 онд албан тушаалаа авснаас хойш олон нийтийн дунд нэр хүнд муутай байсан бөгөөд иргэдийн дэмжлэг дөрөвдүгээр сараас хойш ердөө 25 орчим хувьтай байгаа аж.
Өмнөд Солонгосын парламент 2004 онд Ерөнхийлөгч Ро Му Хён, 2017 онд Пак Гын Хэ нарыг огцруулах шийдвэр гаргаж, Үндсэн хуулийн цэц Пакыг огцруулсан бол Роны албан тушаалыг сэргээж байв.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #импичмент, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол,