УУЛ УУРХАЙ 2019: АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР

Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн мэдээллийг хүргэе.
2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 50.83 сая тн нүүрс, 1.26сая тн зэсийн баяжмал, 16.25тн алт, 5.30мян.тн молибдений баяжмал, 156.15 мян.тн хайлуур жоншны хүдэр, 47.49 мян.тн хайлуур жоншны баяжмал, 8.57 сая тн төмрийн хүдэр,3.39сая тн төмрийн хүдрийн баяжмал,83.09 мян.тн цайрын баяжмал тус тус үйлдвэрлэсэн байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 824.44 сая тн буюу 1.6 хувь,төмрийн хүдэр 2.35 сая.тн буюу 37.7 хувь, хайлуур жоншны хүдэр 54.98 мян.тн буюу 54.3 хувиар тус тус өссөн байна.
Харин зэсийн баяжмал 48.40 мян.тн буюу 3.7 хувь,алт 4.40 тн буюу 21.3 хувь, молибдений баяжмал 183.40 тн буюу 3.3 хувь, төмрийн хүдрийн баяжмал 19.18 мян.тн буюу 0.6 хувь,хайлуур жоншны баяжмал 33.24 мян.тн буюу 41.2 хувь, цайрын баяжмал 4.76 мян.тн буюу 5.4 хувиар тус тус буурсан байна.
Хүнд үйлдвэрийн салбар
2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 208.54 мян.тн нүүрсэн шахмал түлш, 11.76 мян.тн катодын зэс, 28.43 мян.тн металл бэлдэц, 26.90 мян.тн металл цувимал,9.23 мян.тн ган төмөр хийц,81.95 тн цахилгаан утас тус тус үйлдвэрлэсэн байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 206.62мян.тн буюу 108.6 дахин их,ган төмөр хийц2.53 мян.тн буюу 37.7 хувиар тус тус өссөн байна.
Харин катодын зэс 2.42 мян.тн буюу 17.1хувь,металл бэлдэц745.40 мян.тн буюу 2.6 хувь, металл цувимал 4.69 мян.тн буюу 14.8 хувь,цахилгаан утас 13.20 тн буюу 13.9 хувиар тус тус буурсан байна.
Газрын тосны салбар
2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.88 сая баррель газрын тос үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад газрын тос 487.42 мян.бар буюу 7.6 хувиар өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр17.37 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.75 (11.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 12.47 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.24 (11.1%)их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.15(28.6%)их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 71.8 хувийг эзэлж байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 20.09 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.79(9.8%) их наяд төгрөгөөр өслөө.Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 13.66 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 970.60(7.7%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 800.43(19.0%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 106.38(1.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 13.57(67.6%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 11.32(82.9%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.
Аж үйлдвэрийн салбарт ажиллагсад
Салбар | 2016XII | 2017XII | 2018XII | 2019XII | Өөрчлөлт | |||
(5-3)=?, (5/3)=% | (5-4)=?, (5/4)=% | |||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
Нийт дүн | 65,682 | 68,305 | 74,167 | 76,670 | 8,365 | 12.2% | 2,503 | 3.4% |
Уул уурхай, олборлох аж үйлдвэр | 22,693 | 22,045 | 23,119 | 24,496 | 2,451 | 11.1% | 1,377 | 6.0% |
Нүүрс олборлолт | 7,712 | 7,696 | 8,074 | 8,085 | 389 | 5.1% | 11 | 0.1% |
Газрын тос олборлолт | 1,709 | 1,494 | 1,569 | 1,544 | 50 | 3.3% | -25 | -1.6% |
Металлын хүдэр олборлолт | 11,486 | 11,200 | 11,821 | 13,050 | 1,850 | 16.5% | 1,229 | 10.4% |
Бусад ашигт малтмалын олборлолт | 1,786 | 1,655 | 1,655 | 1,817 | 162 | 9.8% | 162 | 9.8% |
Боловсруулах аж үйлдвэр | 26,204 | 29,263 | 31,581 | 32,308 | 3,045 | 10.4% | 727 | 2.3% |
Хүнд аж үйлдвэр | 4,029 | 5,649 | 5,488 | 7,244 | 1,595 | 28.2% | 1,756 | 32.0% |
Кокс, шахмал түлш үйлдвэрлэл | 203 | 213 | 197 | 1,270 | 1,057 | 496.2% | 1,073 | 544.7% |
Химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл | 794 | 1,295 | 1,176 | 1,624 | 329 | 25.4% | 448 | 38.1% |
Төмөрлөг бу сэрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл | 1,453 | 2,244 | 2,190 | 2,369 | 125 | 5.6% | 179 | 8.2% |
Төмрийн үйлдвэрлэл | 1,381 | 1,717 | 1,755 | 1,838 | 121 | 7.0% | 83 | 4.7% |
Машин, тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл үйлдвэрлэл | 198 | 180 | 170 | 143 | -37 | -20.6% | -27 | -15.9% |
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах