Чечений удирдагч Рамзан Кадыров өнгөрсөн амралтын өдрүүдэд хөрш Дагестан улсын шашны газруудад болсон халдлагын дараа зэвсэгт этгээдүүдийн гэр бүлийн гишүүдийг устгахыг хууль сахиулах болон аюулгүй байдлын албаныханд уриалжээ.

“Хэрэв гал нээсэн сэжигтнүүд Шайтануудтай (муу ёрын сүнс) холбогдсон бол тэдний гэр бүл бүхэлдээ шийтгэгдэх ёстой. Гэр бүл нь бүрэн хариуцлага хүлээх болно гэдгээ мэдэж байх ёстой” гэж Кадыров мягмар гарагт бүс нутгийн аюулгүй байдлын албаныхантай уулзахдаа хэлсэн байна. 

Цагдаагийн ажилтнуудад халдсан бол тэдний эцэг, ах, нагац ах гээд бүгдээс нь цусан өшөө авна гэдгийг ойлгох ёстой гэж тэрээр нэмж хэлжээ.

Ням гарагийн орой Хойд Кавказын Бүгд Найрамдах Дагестан улсад орших Үнэн алдартны шашны сүм болон бусад байгууламжуудад зэвсэгт этгээдүүд халдаж, 20 хүний ​​аминд хүрсэн бөгөөд халдлагын үеэр таван халдлага үйлдэгч амиа алдсан билээ.

Аюулгүй байдлын албаныхантай уулзсан өдрөө Кадыров олон нийтийн сүлжээгээр мөн зэвсэгт этгээдүүд болон тэдний хамсаатнуудыг “хуулийн хэмжээнд хатуу шийтгэнэ” хэмээн анхааруулсан байна.

Тэрээр Чечений иргэдийг ойр дотны хүмүүсээ террорист үзэл суртлын хортой нөлөөллөөс хамгаалахын тулд сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.

Чечений удирдагч өмнө нь толгой руу нь буудах зэргээр засгийн газрын шүүмжлэгчдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхийг, мөн өөрийг нь доромжилсон хүмүүсийн хурууг хугалж, хэлийг нь тастах зэрэг арга хэмжээ авахыг уриалж байсан удаатай.

Кадыров оны өмнөхөн Чечений хууль сахиулах байгууллагын ажилтнуудын эсрэг хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн төрөл төрөгсдийг шийтгэж, “цусан өшөө авах”-ыг авахыг уриалж байв.

Эх сурвалж: The Moscow Times

#Рамзан Кадыров, #Дагестаны халдлага,