Нацист Герман атомын бөмбөг зохион бүтээхийн тулд цөмийн судалгаа хийж байж магадгүй гэж тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтэд анхааруулсан Альберт Эйнштейний хоёр хуудас захидал ирэх есдүгээр сард “Christie's”-ийн дуудлага худалдаагаар орох бөгөөд 4 сая долларын үнэд хүрч магадгүй байна.
Эйнштейн ойрын хамтран зүтгэгч, физикч Лео Сзилардтай хамтран бичсэн захидалдаа Германы засгийн газар цөмийн судалгааг идэвхтэй дэмжиж байгааг тэмдэглээд, “маш хүчтэй бөмбөг” бүтээж магадгүй хэмээн анхааруулсан байх аж.
Тэрээр АНУ-ын засгийн газрыг мөн адил бөмбөг бүтээхийг зөвлөснөөр Рузвельт Ж.Роберт Оппенхаймер тэргүүтэй Манхэттэн төслийн хороог байгуулж байв. Уг төслийн баг хожим Японы Хирошима, Нагасаки хотод хаясан бөмбөгийг бүтээж, Дэлхийн II дайныг зогсоож, цөмийн эрин үеийг эхлүүлсэн юм.
Орон зай, цаг хугацааны харьцангуйн ерөнхий онолын эцгийн АНУ-ын ерөнхийлөгчид илгээсэн захидал Нью-Йоркийн Хайд Парк дахь Рузвельтийн номын сан, музейд хадгалагддаг байна. Харин хоёр дахь хувилбар болох гарын үсэгтэй, арай богино хувилбар нь “Microsoft”-ын үүсгэн байгуулагч Пол Алленд хадгалагдаж байжээ.
Аллен 2002 онд хэвлэн нийтлэгч, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Малколм Форбсоос захидлыг $2.1 саяар худалдаж авсан байна. “Wall Street Journal”-ын мэдээлснээр энэ нь $1 саяын үнэд хүрсэн 20-р зууны анхны түүхэн баримт аж.
Харин Форбс захидлыг физикч Лео Сзилардын цуглуулгаас авч байжээ.
Алленыг 2018 онд нас барснаас хойш түүний цуглуулгад байсан хэд хэдэн зүйлийг дуудлага худалдаагаар оруулсны нэг нь саяхан $1.6 тэрбумаар зарагдсан байна.
“Christie's” 2018 онд мөн Эйнштейний “Бурхан гэдэг үг бол миний хувьд хүн төрөлхтний сул дорой байдлын илэрхийлэл, бүтээгдэхүүнээс өөр юу ч биш” гэж бичсэн “Бурханы захидал”-ыг бараг $3 саяар зарж байжээ.
Эйнштейний харьцангуйн ерөнхий онолын тухай өгүүлсэн өөр нэг захидал 2021 онд 13 сая доллароор зарагдсан байна.
Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #дуудлага худалдаа, #захидал, #Альберт Эйнштейн, #Франклин Рузвельт,