Кени улсад татварын шинэ саналыг эсэргүүцсэн жагсаал ширүүсэж, цагдаа нар наад зах нь таван жагсагчийг буудан хөнөөж, парламентын ордны зарим хэсэг галд шатжээ.
Татварын хэд хэдэн нэмэгдлийг багтаасан санхүүгийн хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Кенид хэдэн өдрийн турш үргэлжилж байгаа. Гэвч мягмар гарагт парламентын гишүүд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг баталснаар байдал улам дордов.
Нийслэл Найроби хотод уурласан олон цагдаагийн шугамыг нэвтлэн парламентын ордон руу дайран орж, ордны зарим хэсгийг галдан шатааж, цогцолборын дотоод хэсгийг эвдсэн байна. Хууль тогтоох эрх мэдлийн бэлгэдэл болсон ёслолын таяг мөн хулгайлагджээ.
Кенийн эрүүл мэндийн нийгэмлэгийн мэдээлснээр цагдаа нар жинхэнэ сумаар гал нээсний улмаас наад зах нь таван жагсагч амь үрэгдсэн байна.
Мягмар гарагийн орой Ерөнхийлөгч Уильям Руто “Аюултай гэмт хэрэгтнүүдийн манай улсын аюулгүй байдал, тогтвортой байдлыг алдагдуулах гэсэн аливаа оролдлогыг таслан зогсоохын тулд бүх арга хэмжээг авна” гэж хатуу мэдэгджээ.
“Өөрийгөө тайван жагсагчид гэж нэрлэсэн гэмт хэрэгтнүүд ард түмэн, тэдний сонгосон төлөөлөгчид болон манай үндсэн хуулийн дагуу байгуулагдсан байгууллагуудын эсрэг аймшигт үйлдлүүдийг удирдсаныхаа дараа шийтгэл хүлээхгүй өнгөрнө гэдэг байж болохгүй.”
Тэрээр эсэргүүцлийн жагсаалыг дарахын тулд цэргийн хүчийг дайчилсан байна.
Цагдаа нар мөн резинэн сум, нулимс асгаруулагч хий зэргийг ашигласан бөгөөд олон зуун хүн шархадсан гэх мэдээлэл байна. Шархадсан хүмүүст тусламж үзүүлэхийн тулд Найроби дахь сүмд эмнэлгийн бааз байгуулсан ч цэргүүд эмч нарыг хүчээр гаргасан талаар “ВВС”-ийн сурвалжлагч мэдээлжээ.
Кениатагийн үндэсний эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн гадна өөр нэг түр хэсэг байгуулсан байна.
Ерөнхийлөгч асан Ухуру Кенятта яриа хэлэлцээр хийхийг уриалаад, Кенийн удирдагчдыг “ард түмэн тэдэнд хүч чадал, эрх мэдэл өгсөн гэдгийг санаж явах ёстой” гэж мэдэгджээ.
Хэдийгээр парламент анхны хуулийн төсөлд тусгагдсан зарим саналыг буцаасан ч эсэргүүцэгчид хуулийн төслийг бүхэлд нь эргүүлэн татахыг шаардаж байгаа юм.
Эх сурвалж: BBC

#эсэргүүцлийн жагсаал, #Кени, #татварын нэмэгдэл, #санхүүгийн хууль,