Олон улсын эрүүгийн шүүх Оросын Батлан ​​хамгаалахын сайд асан Сергей Шойгу, жанжин штабын дарга Валерий Герасимов нарыг Украины түрэмгийллийн үеэр дайны гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр баривчлах тушаал гаргажээ.

Шүүгчид Шойгу, Герасимов нарыг “Оросын зэвсэгт хүчний 2022 оны аравдугаар сарын 10-аас 2023 оны гуравдугаар сарын 9-ийг хүртэл Украины цахилгаан эрчим хүчний дэд бүтцэд хийсэн пуужингийн цохилтын хариуцлагыг хүлээх бүрэн үндэслэлтэй” гэж үзсэн байна.

Шүүхээс тэднийг Украины энгийн иргэд болон иргэний объектуудын эсрэг дайралт зохион байгуулсных нь төлөө дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгаж байгаа аж.

Украины нэгэн адил ОУЭШ-ийн гишүүн биш Орос улс Украины эрчим хүчний дэд бүтцийг цэргийн хууль ёсны бай гэж удаа дараа мэдэгдэж, энгийн иргэд болон иргэний дэд бүтцийг онилсноо үгүйсгэж ирсэн.

Эх сурвалж: Reuters

#Валерий Герасимов, #Олон улсын эрүүгийн шүүх, #Сергей Шойгу,