COVID-19

08.05: Сүүлийн 24 цагт халдварын 1,178 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барлаа

Гэрэл зургийг
MPA.mn

ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт 1,178 хүнээс халдвар илэрчээ. Эдгээрийн 361 нь Улаанбаатарт бол 817 нь орон нутагт тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 169,851 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 2,047 хүн эдгэрчээ.

Харин өнгөрөгч хоногт гурван хүн нас барж, нийт нас баралт 836 болсон байна.

Халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд:

  • Хөнгөн – 6,037
  • Хүндэвтэр – 2,536
  • Хүнд – 848
  • Маш хүнд – 190 хүн байна.
бичвэр гэх мэтийн зураг байж болно

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet