Удаан хугацаагаар хойшилсны эцэст зургадугаар сарын 6-нд “Boeing”-ийн “Starliner” сансрын хөлөг НАСА-ийн хоёр сансрын нисэгчийг Олон улсын сансрын станцад хүргэсэн.
Суни Уильямс, Батч Вилмор нар сансрын станцад долоо хоног орчим байхаар төлөвлөж байсан ч “Starliner”-т үүссэн доголдлын улмаас тэдний буцаж ирэх хугацааг хоёр дахь удаагаа сунгасан байна.
Мягмар гарагт НАСА-аас мэдэгдсэнээр сансрын нисгэгчид зургадугаар сарын 26-аас наана буцаж ирэхгүй бөгөөд сансрын станцад аюулгүй бэхлэгдсэн үед нь газар дээрх инженерүүд хөлөгт үүссэн асуудлын шалтгааныг тогтоохоор оролдох гэнэ.
Аяллын эхний үед гелий алдагдах, пуужингийн жижиг хөдөлгүүр гэнэт доголдох зэрэг асуудлууд үүсэж байсан ба эдгээр нь даалгаврын хоёрдугаар хагаст хэрхэх нь тодорхойгүй байгаа юм.
Албаны хүмүүс “Starliner сансрын нисгэгчдийг гэрт нь авчирч чадахгүй байх вий гэж болгоомжлох үндэслэл байхгүй” гэж мэдэгдсэн ч НАСА-ийн Арилжааны хөтөлбөрийн менежер Стив Стич “Бид шийдвэрлэгдээгүй өгөгдлүүдийг сайтар ойлгохыг хүссэн” гэж мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Хөлгийн асуудал үүсээд буй хэсэг нь сансраас дэлхий рүү буцах замыг тэсвэрлэх зориулалтгүй учраас энэ нь асуудлын шалтгааны талаар илүү их мэдээлэл цуглуулах сүүлийн боломж аж.
Сансрын хөлгийн тойрог замаас буцаж ирэх аялал нислэгийн хамгийн аюултай хэсэг байж магадгүй. “Starliner” дууны хурднаас 22 дахин их хурдаар дэлхийн агаар мандалд нэвтрэх бөгөөд энэ үед хөлгийн гадна тал ойролцоогоор Цельсийн 1,650 градус хүртэл хална.
Дараа нь хөлгийн шүхэр дэлгэгдэх ба энэ нь капсулыг удаашруулж, газар дээр аюулгүй буух боломжийг олгох юм. АНУ-ын сансрын хөлгүүдээс ялгаатай нь “Starliner” нь анх удаа далайн усанд буухын оронд шүхрийн тусламжтайгаар хатуу гадаргуу дээр буух болно.
Сансрын нисэгчдийн сансрын станцад байх хугацааг олон хоног, долоо хоног, бүр сараар сунгах тохиолдол цөөнгүй гардаг. НАСА-ийн мэдэгдэлд дурдсанаар “Starliner” шаардлагатай тохиолдолд тойрог замын лабораторид 45 хүртэл хоног ажиллах боломжтой байна.
Гэвч нөхцөл байдал нь “Boeing”-ийн хувьд тодорхойгүй, ичгүүртэй байдлыг бий болгож, төлөвлөгөөнөөсөө олон жилээр хоцорч буй “Starliner” хөтөлбөрийн хугацаанд гарсан ижил төстэй алдаануудын урт жагсаалтыг нэгээр нэмсэн явдал боллоо.
Эх сурвалж: CNN