Мягмар гарагт хувьцааны үнэ нь бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрснээр “Nvidia” дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болжээ.
Энэ сарын эхээр компанийн хувьцааны ханш өсөж “Apple”-ийг гүйцэж байсан бол өчигдөр ханш нь 3.5%-иар өсөж, 136 долларт хүрч “Microsoft”-ыг зах зээлийн үнэлгээгээрээ гүйцсэн байна.
Nvidia нь хиймэл оюун ухаан (AI)-нд зориулсан компьютерын чип үйлдвэрлэдэг бөгөөд сүүлийн хэдэн жилийн хугацаанд бүтээгдэхүүнийх нь эрэлт хэрэгцээ нэмэгдээд байгаа юм.
Олон хөрөнгө оруулагч компанийн орлого цаашид улам өснө гэж таамаглаж байгаа нь хувьцааных нь үнэ өсөхөд нөлөөлсөн ч зарим хүмүүс “Nvidia”-ийн өндөр үнэлгээнд эргэлзэж байна.
Мягмар гарагийн өсөлтийн дараа тус компанийн зах зээлийн үнэлгээ $3.34 их наядаар үнэлэгдэх болсон ба энэ нь он гарснаас хойш хувьцааных нь ханш бараг хоёр дахин өссөн гэсэн үг юм.
Найман жилийн өмнө компанийн хувьцаа өнөөгийнхтэй харьцуулахад 1%-д нь ч хүрдэггүй байв.
Хиймэл оюун ухааны салбарт “Microsoft”, “Google”-ийн толгой компани “Alphabet”, “Meta” болон “Apple” зэрэг олон компани өрсөлдөж, дэлхийд гайхагдсан бүтээгдэхүүн бүтээхийн төлөө тэмцэж байгаа ба энэхүү өрсөлдөөн хиймэл оюун ухаанд зориулагдсан чипний зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг “Nvidia”-д ашигтай тусаж байна.
Тухайлбал, “Nvidia”-ийн борлуулалт, ашгийн хэмжээ сүүлийн жилүүдэд олон шинжээчдийн хүлээлтээс давжээ.
Гэсэн хэдий ч “Barclays”-ийн зээлийн шинжээч Сандип Гупта зэрэг цөөн мэргэжилтэн өрсөлдөгчдийн тоо нэмэгдэж байгаа нөхцөлд, мөн “Nvidia”-ийн хэрэглэгчид хиймэл оюунаас хэрхэн мөнгө олох нь эргэлзээтэй байгаа ийм үед зах зээл дэх байр сууриа хадгалахад хэцүү байх болно гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC

#хиймэл оюун ухаан, #Nvidia, #зах зээлийн үнэлгээ, #чип үйлдвэрлэгч,