Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн зургаан гишүүнтэй дайны танхимыг төвийн үзэлтэй сөрөг хүчний удирдагч Бенни Ганц болон түүний холбоотон Гади Эйсенкот нар орхисны дараа Ерөнхий сайд танхимаа татан буулгалаа.
Аюулгүй байдлын кабинет, засгийн газрын бүрэн бүрэлдэхүүнтэй хамтран Газад хийж буй Хамасын эсрэг дайны талаарх шийдвэрүүдийг гаргана.
Ганц, Эйсенкот нар аравдугаар сард дайн эхэлснээс хойш хэдэн өдрийн дараа Нетаньяхугийн баруун жигүүрийн эвсэлтэй нэгдэж, үндэсний эв нэгдлийн засгийн газарт орсон юм.
Гэвч зургадугаар сарын 9-нд тэд огцрохоо зарласан бөгөөд Ганц “Ерөнхий сайдын удирдлага биднийг жинхэнэ ялалтад хүрэхэд саад болж байна” гэж мэдэгдэж байв.
Үүний дараахан хэт барууны үзэлтэй Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир зэрэг эвслийн гишүүд Ганцын оронд дайны танхимд нэгдэхээр Нетаньяхуд хандаж эхэлсэн.
Харин ням гарагийн орой Нетаньяху шинээр гишүүн нэмэхийн оронд шийдвэр гаргах байгууллагыг татан буулгахаар шийдсэнээ сайд нарт мэдэгджээ.
“Дайны танхимыг Бенни Ганцын хүсэлтээр эвслийн гэрээний хүрээнд байгуулсан байсан. Ганц танхимаас гарсан тул засгийн газарт энэ нэмэлт салбар шаардлагагүй боллоо” гэж Нетаньяху мэдэгдсэнийг Израилын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дэвид Менсер даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.
Израилын “Haaretz” сонинд мэдээлснээр дайны танхимын хэлэлцэж байсан зарим асуудлыг Бен-Гвир болон хэт барууны үзэлтэй Сангийн сайд Безалел Смотрич зэрэг 14 гишүүнтэй Аюулгүй байдлын кабинет руу шилжүүлэх гэнэ.
Мөн Ганц, Эйсенкот нарын хамт дайны танхимд байсан Батлан хамгаалахын сайд Йоав Галлант, Стратегийн асуудал эрхэлсэн сайд Рон Дермер, хэт үнэн алдартны шашны Шас намын дарга Арье Дери нарыг багтаасан “жижиг зөвлөлдөх форум” эмзэг шийдвэрүүдийг хэлэлцэх аж.
Гэсэн ч энэ шийдвэр командлалын хэлхээнд нөлөөлөхгүй гэдгийг Израилын Батлан хамгаалах хүчний (IDF) хэвлэлийн төлөөлөгч, контр-адмирал Даниел Хагари даваа гарагт мэдэгдэв.
Эх сурвалж: BBC

#Израил, #Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, #дайны танхим,