Японд хүнийг 48 цагийн дотор үхэлд хүргэдэг ховор төрлийн “мах иддэг бактери”-аас гаралтай өвчин тархаж байна.
Тус улсын халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр стрептококкийн хордлогын цочмог хам шинж энэ оны зургадугаар сарын 2-ны байдлаар 977-д хүрсэн нь өнгөрсөн онд бүртгэгдсэн 941 тохиолдлоос өндөр байгаа юм.
А бүлгийн стрептококк (GAS) нь ихэвчлэн хүүхдүүдэд хоолой өвдөх, хавагнах шалтгаан болдог боловч зарим төрлийн бактери нь хөл өвдөх, хавдах, халуурах, цусны даралт буурах, цаашлаад үхжил, амьсгалын дутагдал, эрхтний дутагдал, үхэлд хүргэдэг. 50-иас дээш насны хүмүүс илүү өртөмтгий байдаг.
Токиогийн Эмэгтэйчүүдийн Анагаах Ухааны Их Сургуулийн халдварт өвчний профессор Кен Кикүчи “Ихэнх нас баралт 48 цагийн дотор тохиолддог. Өвчтөн өглөө хөл нь хавантай байгааг анзаарч, үд дунд гэхэд өвдөг рүүгээ тархаж, 48 цагийн дотор үхэж болзошгүй” хэмээн тайлбарлав.
Хамгийн сүүлд 2022 оны сүүлээр Европын таван улс ДЭМБ-д А бүлгийн стрептококийн хурц халдвар (iGAS)-ын тохиолдлын талаар мэдээлсэн байна. Ковидын хязгаарлалт цуцалсан нь тохиолдлын тоо нэмэгдэхэд хүргэсэн гэж ДЭМБ үзэж байжээ.
Японд халдварын тоо одоогийн хурдаар нэмэгдвэл энэ онд өвчлөгсдийн тоо 2,500-д, нас баралтын түвшин 30%-д хүрч болзошгүйг профессор Кикүчи анхааруулав.
Тэрээр хүмүүст гарын ариун цэврийг сайтар сахиж, ил шарх сорвио эмчлэхийг зөвлөсөн байна.
Эх сурвалж: Bloomberg

#Япон, #А бүлгийн стрептококк, #стрептококкийн хордлогын цочмог хам шинж,