Өнгөрсөн амралтын өдрүүдэд Швейцарт 90 гаруй улс орон, олон улсын байгууллагын оролцсон Украины энх тайвны төлөөх дээд хэмжээний уулзалт болж өндөрлөлөө.

Оросыг уриагүй уг уулзалтад түүний хамгийн том дэмжигч Хятад улс оролцоогүй байна. 

Энэхүү дээд хэмжээний уулзалтын зорилго нь Украины дайныг зогсооход тус дөхөм болох үйл явцыг хамгийн өргөн хүрээнд дэмжих явдал байсан ба энэ хүрээнд олон арван улс Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэхээ амлажээ.

Мөн дайны сөрөг үр дагаварт Оросыг хатуу буруутгасан эцсийн баримт бичгийг баталсан байна. Гэсэн ч уг баримт бичигт Энэтхэг, Өмнөд Африк, Саудын Араб зэрэг хэд хэдэн улс үүнд гарын үсэг зурахаас татгалзжээ.

Уг баримт бичигт одоогийн байдлаар Оросын хяналтад буй Запорожье атомын цахилгаан станцад Украины хяналтыг сэргээхийг шаардаж; бүх хоригдлуудыг солилцож, Орос руу шилжүүлсэн хүүхдүүдийг буцааж өгөх уриалга багтсан байна.

Түүнчлэн Оросын түрэмгийллийг “дайн” хэмээн тодорхойлжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский дээд хэмжээний уулзалтын хаалтын үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дайныг зогсоохгүй, тийм учраас “бидний зүгээс ямар ч аргаар хамаагүй”, цэрэг эсвэл дипломат аргаар дайныг зогсоох ёстой гэж хэлсэн байна.

Мөн тэрээр барууны тусламж дайнд ялахад хангалтгүй байгааг тэмдэглэсэн ч Украинд үзүүлэх олон улсын дэмжлэг сулраагүй гэдгийг дээд хэмжээний уулзалт харууллаа хэмээн мэдэгджээ.

Зеленьский дээд хэмжээний уулзалтын дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө оролцсон дэлхийн удирдагчдад талархаад, Оросын шахалтыг үл харгалзан тусгаар тогтносон улс гэдгээ харуулсанд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн өмнө нь дипломат хүчин чармайлт гаргаж байгаагүй улсууд энэ үйл явцад нэгдсэнийг тэмдэглэжээ.

Сэтгүүлч түүнээс Украины тулааны талбар дахь сул байр суурь нь дипломат арга хэмжээг бодолцоход хүргэсэн үү гэж асуухад, тэрээр тийм биш, Украин үргэлж энх тайвны тухай ярьж байсан гэж хариулсан байна.

Цааш нь “Хэрэв Орос манай нутаг дэвсгэрээс гарвал маргааш энхийн хэлэлцээрийг эхлүүлж болно” гэж хэлжээ.

Зеленьский үргэлжлүүлэн Хятадыг дайснаа гэж харахгүй байгаагаа хэлээд, Хятадыг Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг хүсэв. Мөн Бээжинг энхийн санал боловсруулах ажилд нухацтай оролцохыг уриалсан байна.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Володимир Зеленьский, #УКраин, #энх тайвны дээд хэмжээний уулзалт,