Европын Холбоо (ЕХ)-ны улстөрчид Хятадын эрх баригчидтай хэлэлцэж үр дүнтэй шийдэлд хүрэхгүй бол Хятадын цахилгаан автомашин (EV) үйлдвэрлэгчдэд долдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн өндөр татвар ногдуулахаар урьдчилсан дүгнэлтэд хүрсэн байна.

ЕХ мөн Хятадын засгийн газраас татаас авсан, хямд үнэтэй машинууд блок руу орж ирж байгаатай холбоотой мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Хятад улс татварыг олон улсын худалдааны дүрмийг зөрчсөн үйлдэл гэж үзэж, мөрдөн шалгалтын ажиллагааг дотоодын үйлдвэрүүдээ гадаадын өрсөлдөөнөөс хамгаалах оролдлого гэж тодорхойлов.

Европын комиссын аравдугаар сард эхлүүлсэн мөрдөн шалгалтад хамтран ажилласан цахилгаан машин үйлдвэрлэгчдэд дунджаар 21 хувийн татвар ногдуулах бол хамтран ажиллахаас татгалзсан компаниудад 38.1 хувийн татвар ногдуулахаар төлөвлөжээ.

Үүний зэрэгцээ, BYD”-д 17.4%, Geely”-д 20%, SAIC”-д 38.1%-ийн татвар тус тус ногдуулахаар тохиролцсон байна.

ЕХ-нд төвтэй BMW зэрэг Хятадад цахилгаан машин үйлдвэрлэдэг гадаадын автомашин үйлдвэрлэгчид уг арга хэмжээнд мөн хамрагдах гэнэ. “Tesla”-ийн хувьд хүсэлт гаргасан тул татварын хувь хэмжээг тус бүрээр тооцож магадгүй гэж Комисс мэдэгдэв.

Энэ нь ЕХ-оос Хятадад үйлдвэрлэсэн бүх цахилгаан автомашинд ногдуулдаг 10%-ийн татвараас хамаагүй өндөр дүн юм. 

Өнгөрсөн сард мөн АНУ Хятадын цахилгаан автомашинд ногдуулах татвараа 25%-иас 100% болгон өсгөх алхам хийсэн билээ.

Энэхүү шийдвэр нь Хятадаас гадна ЕХ-ны улс төрчид болон салбарынхны зүгээс шүүмжлэлд өртөөд байна. 

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ин Жиан Хятад-ЕХ-ны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, түүнчлэн дэлхийн автомашины үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж мэдэгджээ.

Германы Тээврийн сайд Фолькер Виссинг мөн Бээжинтэй худалдааны дайн дэгдэх эрсдэлтэй гэж анхааруулаад, Европын комиссын шийдвэр Германы компаниуд болон тэдний шилдэг бүтээгдэхүүнүүдэд нөлөөлж байсныг тэрээр сануулжээ. 

Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбоо (ACEA) Европын автомашины үйлдвэрлэлийг өрсөлдөх чадвартай хэвээр байлгахад чөлөөт, шударга зах зээл чухал болохыг тэмдэглэсэн байна.

Citroën, Peugeot, Vauxhall, Fiat зэрэг брэндийг эзэмшдэг “Mercedes-Benz”, “Stellantis” нар ч мөн чөлөөт худалдааны ач холбогдлыг онцолжээ.

Гэсэн ч ЕХ-ны нийт хүн амын 65-аас доошгүй хувийг төлөөлдөг 15 улс буюу Европын холбооны улсуудын олонх нь эсэргүүцээгүй тохиолдолд арваннэгдүгээр сараас эхлэн татварын хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй юм.

Эх сурвалж: BBC

#Европын холбоо, #ТАТВАР, #Хятадын цахилгаан автомашин,