COVID-19

08.04: Сүүлийн 24 цагт халдварын 1,444 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа

Гэрэл зургийг
MPA.mn

ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт 1,444 хүнээс халдвар илэрчээ. Эдгээрийн 467 нь Улаанбаатарт бол 977 нь орон нутагт тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 168,673 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 2,288 хүн эдгэрчээ.

Харин өнгөрөгч хоногт зургаан хүн нас барж, нийт нас баралт 833 болсон байна.

Халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд:

  • Хөнгөн – 5,596
  • Хүндэвтэр – 2,547
  • Хүнд – 855
  • Маш хүнд – 190 хүн байна.
бичвэр гэх мэтийн зураг байж болно

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet