Хамас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гал зогсоох тогтоолыг хүлээн зөвшөөрч, нарийн ширийн зүйлийг хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Өчигдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ерөнхийлөгч Жо Байдены дэвшүүлсэн гурван үе шаттай гал зогсоох саналыг баталсан.
Өнөөг хүртэл Израил болон Хамас хатуу байр суурьтай байсан ч мягмар гарагт Газын зурвасаас гадна байрладаг Хамас бүлэглэлийн ахлах албан тушаалтан Сами Абу Зухри гал зогсоох тогтоолыг хүлээн зөвшөөрч, нарийн ширийн асуудлаар хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Мөн гал зогсоох нөхцөлийг Израилаар дагаж мөрдүүлэх нь Вашингтоны үүрэг гэдгийг тэрээр тэмдэглэсэн байна.
Газын зурваст найман сар үргэлжилж буй Хамасын эсрэг Израилын дайныг зогсоохын тулд Израилын албаны хүмүүстэй уулзсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен уг мэдэгдлийг “найдвартай шинж тэмдэг” гэж тодорхойлжээ. Гэсэн ч тэрээр Газын зурваст нуугдаж буй Хамасын удирдагч Яхья Синварын шийдвэрээс бүх зүйл шалтгаална гэдгийг сануулав.
Түүний хэлснээр Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху даваа гарагт Иерусалимд хэлэлцээр хийх үеэрээ гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн байна.
Байдены саналд гал зогсоох, Израилын шоронд хоригдож буй палестинчуудын оронд барьцааны хүмүүсийг үе шаттайгаар суллах, эцсийн дүндээ дайныг бүрмөсөн зогсоох төлөвлөгөө багтжээ.
Израил Хамасыг ялах зорилгодоо хүрэх хүртлээ дайнаа дуусгахгүй ч түр гал зогсоохыг зөвшөөрнө гэж мэдэгдэж байсан бол Хамас дайн дуусах баталгаагүй хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж эсэргүүцэж ирсэн.
Түүнчлэн дайны дараах Газын зурвасын аюулгүй байдал, засаглал, сэргээн босголтын төлөвлөгөөний талаарх яриа хэлэлцээр ойрын өдрүүдэд үргэлжилнэ гэдгийг Блинкен сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
АНУ бол Израилын хамгийн ойрын холбоотон бөгөөд хамгийн том зэвсэг нийлүүлэгч. Гэсэн ч сүүлийн үед цэргийн кампанит ажлын улмаас Газын зурваст энгийн иргэд олноор амь үрэгдэж, сүйрлийн цар хүрээ асар ихээр хэмжигдэж, хүмүүнлэгийн хямрал үүсээд байгааг эрс шүүмжлэх болсон.
Эх сурвалж: Reuters

#Израил, #Хамас, #Гал зогсоох, #Газын дайн,