Дэлхийд анх удаа Шинэ Зеландын дуурь хараагүй болон хараа муутай үзэгчдэдээ зориулж тоглолтын үеэр брайл орчуулгыг ашиглахаар болжээ.
Дэлхий даяар дуурийн компаниуд тоглолтын үеэр тайзан дээр хэлэгдэж, дуулагдаж буй харилцан яриа, дууг бусад хэл рүү орчуулж, тайзны дээд хэсэгт байрлах дэлгэцээр гаргах практикийг тогтмол ашигладаг. Энэ нь тухайн хэлээр ярьдаггүй үзэгчдэд тоглолтыг илүү сайн ойлгох боломжийг олгодог.
Харин өнөөг хүртэл харааны бэрхшээлтэй үзэгчдийн дуурийг ойлгох гол арга нь аудио тайлбар байжээ. Гэсэн ч тайзан дээр болж буй үйл явдал, дүрслэлийг чихэвчээр дамжуулан тайлбарлах арга нь дуурийн хөгжимтэй зэрэгцэх сул талтай байв.
Тэгвэл “NZ Opera”-ийн Ерөнхий захирал Брэд Коэн “contexts.live” компанийнхаа тусламжтайгаар харааны бэрхшээлтэй үзэгчдэд зориулсан технологийг боловсруулжээ. Энэхүү технологи нь брайл хадмал орчуулгыг хэрэглэгчийн хувийн брайл унших төхөөрөмж руу илгээх бөгөөд ингэснээр харааны бэрхшээлтэй үзэгчид дуурийн үйл явдал, дууны үгийг бусад үзэгчидтэй нэгэн зэрэг мэдрэх боломжтой болох юм.
Коэн уг технологио дэлхийд анхдагч гэж тодорхойлсон ба харааны бэрхшээлтэй үзэгчдийн тоглолт үзэх аргыг өөрчилж чадна гэж үзэж байна.
“Хараагүй болон хараа муутай үйлчлүүлэгчид үргэлж сул талтай байсаар ирсэн - тэд тоглолтыг бусад хүмүүстэй адил мэдэрч чаддаггүй. Бидний хувьд энэ нь ялгааг тэнцүүлж, бусад үзэгчдийн үзэж байгаатай ижил туршлага, ижил текстийг тэдэнд мэдрүүлэх нь чухал байсан” гэж Коэн хэлэв.
Текст нь тайзан дээр болж буй үйл явдалтай бүрэн синхрончлогдсон байхаас гадна хараатай хүмүүс тайзны дээр байрлах хадмал орчуулгыг, харааны бэрхшээлтэй хүмүүс өөрийн төхөөрөмж дээрээс том үсгээр, харин хараагүй хүмүүс дуурийн текстийг сонсох эсвэл брайл үсгээр унших боломжтой байна.
Коэн энэ технологийг дуурийн тоглолтоос гадна хурал зөвлөгөөнүүдэд ашиглах асар өргөн боломжтой гэж үзэж байгаа аж.
Уг технологийг Россинигийн Ле Комт Ори дуурийн үеэр амжилттай туршсан байна.
Эх сурвалж: The Guardian

#Шинэ Зеланд, #дуурь, #брайл хадмал орчуулга, #contexts.live,