Ням гарагт Европын парламентын сонгуульд Сэргэн мандалтын нам (14.6%) нь Үндэсний чуулган намд (31.4%) ялагдал хүлээсний дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсын парламентын доод танхимыг тарааж, энэ сарын сүүлээр ээлжит бус сонгууль зарлалаа.

Үндэсний Ассамблейн сонгуулийн эхний шат зургадугаар сарын 30-нд буюу гурав хүрэхгүй долоо хоногийн дараа, хоёр дахь шатны сонгууль долдугаар сарын 7-нд товлогджээ.

Тэгвэл даваа гарагт явуулсан санал асуулгаар Мариин Ле Пений хэт барууны үзэлтэй Үндэсний чуулган нам ээлжит бус сонгуульд ялах урьдчилсан таамаг гарсан байна.

Toluna Harris Interactive for Challenges, M6 болон RTL”-ийн санал асуулгаар цагаачлалын эсрэг, Европын Холбоонд эргэлздэг Үндэсний чуулган нам Үндэсний ассамблэйн 265 суудлаас 235-ыг нь авах тооцоо гарчээ. Энэ нь одоогийн 88 суудлаас хамаагүй өндөр ч үнэмлэхүй олонх болох 289 суудалд хүрэхгүй байна.

Харин Макроны төвийн үзэлтэй эвслээс сонгогдох хууль тогтоогчдын тоо 250-аас 125-155 болж хоёр дахин буурч магадгүй бол зүүний хүчний намууд хамтдаа 115-145 суудал авах боломжтой байна.

Макроны гэнэтийн шийдвэр нь улам бүр алдаршиж буй хэт барууны үзэлтнүүдэд засгийн эрхийг авах бодит боломжийг олгож байна гэж шинжээчид үзжээ. Доод танхимыг тараах шийдвэр нь түүний улс төрийн ирээдүйг эрсдэлд оруулж, еврогийн ханшийг шууд унагаж, Францын хувьцаа болон засгийн газрын үнэт цаасны ханшийг унагасан байна.

Үндэсний чуулган нам Францын парламентад олонх болсон ч Макрон дахин гурван жил ерөнхийлөгч хэвээр байх бөгөөд батлан ​​хамгаалах болон гадаад бодлогыг хариуцах болно.

Гэвч тэрээр эдийн засгийн бодлого, аюулгүй байдал, цагаачлал, санхүү зэрэг дотоодын мөрийн хөтөлбөртөө хяналтаа алдах бөгөөд энэ нь эргээд Украинд үзүүлэх тусламж гэх мэт бусад бодлогод нөлөөлнө, учир нь Францын төсвийн зарцуулалттай холбоотой аливаа асуудалд парламентын дэмжлэг шаардлагатай юм.

Макроны Сэргэн мандалтын намын хууль тогтоогч Эммануэль Пеллерин Бид цочролд орсон хэвээр байна. Үндэсний чуулган нам харьцангуй буюу үнэмлэхүй олонхын ялалт авахаар байна. Гэхдээ энэ нь францчуудыг үр дүнд нь юу хожих вэ гэдгийг эргэцүүлэн бодоход хүргэж байна гэж “Reuters” агентлагт ярьжээ.

Эх сурвалж: Reuters

#Франц, #Эммануэль Макрон, #Үндэсний Ассамблей, #ээлжит бус сонгууль,