Киприйн алдартай “Youtuber” Европын парламентын бие даасан гишүүнээр сонгогджээ.

Өмнө нь өөрийгөө “мэргэжлийн алдаа гаргагч” гэж тодорхойлж байсан Фидиас Панайотоу Илон Маск зэрэг 100 алдартныг тэврэхийг оролдож буй, авсан дотор долоо хоног өнгөрүүлэхийг оролдсон зэрэг дүрсгүй бичлэгүүдээрээ алдартай.

24 настай энэ залуу “Youtube” дээр 2.6 сая гаруй дагагчтай ба улс төрийн туршлагагүй ч 19.4 хувийн саналаар гуравдугаарт бичигдсэн байна.

Панайотоу төрийн мэдлийн “CyBC” телевизэд “Болсон зүйлд үнэхээр цочирдлоо, энэ бол гайхамшиг. Намууд үүнийг шинэчлэл, ард түмнийхээ үгийг сонсох ёстой гэсэн анхааруулга гэж үзэх ёстой” гэж хэлжээ.

Өнгөрсөн жил тэрээр галт тэрэгний тасалбар, таван одтой зочид буудлын өглөөний цайны төлбөрөөс зайлсхийсэн бичлэгийнхээ төлөө Японы иргэдийг дургүйцлийг хүргэснийхээ дараа уучлалт гуйхад хүрч байв.

Олон сая хүн үзсэн уг бичлэгтээ Панайотоу хурдан галт тэргээр Япон даяар аялахдаа бие засах газарт нуугдаж, өвчтэй мэт дүр эсгэн тасалбар худалдаж авахаас бултаж байгаагаа харуулсан байна.

Тэрээр нэгдүгээр сард сонгуульд оролцохоо мэдэгдэж, дөрөвдүгээр сард сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлж байхдаа парламентад сонгогдох бус, харин залуучуудыг улс төрд оролцох сэдэл төрүүлэх зорилготой гэж мэдэгдэж байжээ.

Ням гарагт тэрээр Киприйн нийслэл Никосиа хотын Элефтериа талбайд цугласан олонтой ялалтаа тэмдэглэж, Бид түүх бичиж байна. Зөвхөн Кипр төдийгүй олон улсын хэмжээнд гэж хэлэв. 

Газар дундын тэнгис дэх уг арлын улс нь 900,000 орчим хүн амтай бөгөөд үүнээс 683,000 гаруй нь амралтын өдрүүдэд болсон санал хураалтад оролцохоор бүртгүүлжээ.

Сонгуулийн ирц 2019 онд 45% байснаас 59%-д хүрч нэмэгдсэн ба шинжээчид энэ өсөлтийг зарим талаараа Фидиас Панайотоутай холбоотой гэж үзэж байна.

“Philenews” мэдээллийн сайтын дүн шинжилгээгээр Панайотоу 18-24 насныхны 40%-ийн санал, 25-34 насныхны 28%-ийн саналыг авчээ.

Кипрээс Европын парламентад нийт зургаан гишүүн сонгогдсон.

Панайотоугийн саналын тоогоор гуравдугаарт бичигдсэн бол түүний өмнө консерватив “DISY” (25%), коммунист “AKEL” (22%) нам жагсжээ.

Киприйн сонгогчид мөн хэт үндсэрхэг үзэлтэй “ELAM” (11%), төвийн үзэлтэй “Diko” (10%) намын нэр дэвшигчдийг Европын парламентын гишүүнээр сонгосон байна.

Эх сурвалж: BBC

#европын парламент, #Фидиас Панайотоу, #Youtube од, #Кипр,