Зургадугаар сарын 9-ний ням гарагийг дуустал дөрөв хоногийн хугацаанд Европын холбооны 27 орны 373 сая орчим сонгогч дараагийн Европын парламентын гишүүдийг сонгохоор саналаа өглөө.

Европчуудын санал нь ирэх таван жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлуудтай холбоотой ЕХ-ны бодлого чиглэлийг тодорхойлох чухал нөлөөтэй юм.

Холбооны ихэнх орнуудад санал өгөх насны доод хязгаар 18 нас байдаг бол Герман, Австри, Бельги, Мальтад 16, Грект 17 байдаг байна. Люксембург, Болгар зэрэг цөөн хэдэн оронд заавал санал өгөхийг шаарддаг аж.

Үр дүнг пропорционалиар тодорхойлдог тул санал бүрийг тооцдог. Гэсэн ч зарим улс оронд сонгуулийн босго доод тал нь 5% байдаг. 2019 оны сонгуулийн дундаж ирц 50.7 хувьтай байсан бол ням гарагийн мэдээллээр энэ удаагийн сонгогчдын ирц 51 хувьтай байна.

Улс орон бүрийн парламентын гишүүдийн тоо хүн амтайгаа пропорциональ байна. Тухайлбал, ЕХ-ны хамгийн олон хүн амтай Германд 96, Францад 81, Италид 76, Грек, Швед, Португал, Чехэд 21, Мальта, Люксембург, Кипр тус бүр зургаан суудалтай гэх мэтчилэн энэ сонгуулиар Европ даяар нийт парламентын 720 гишүүнийг сонгох юм.

27 орны сонгогчдын шууд сонгогдсон ЕХ-ны цорын ганц институци болохын хувьд энэ нь парламент нь Европын иргэдийг ЕХ-ны гүйцэтгэх засаглал болох Европын Комисс болон ЕХ-ны засгийн газруудын сайд нараас бүрдсэн Зөвлөл гэсэн хоёр том байгууллагатай холбодог.

Брюссель, Страсбургт төвтэй Европын парламент нь хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, батлах, олон улсын гэрээ хэлэлцээр, өргөтгөл хийх шийдвэр гаргах замаар ЕХ-ны хууль тогтоомж, бодлогын чиглэлийг тодорхойлдог. Мөн ЕХ-ны жилийн төсвийг батлах ёстой.

Түүнчлэн Европын парламентын гишүүд Комисс болон Зөвлөлийн ажилд хяналт тавьдаг. Ингэхдээ Комиссоос дэвшүүлсэн хуулиудыг батлах үүргийг Зөвлөлтэй хамт хуваалцдаг байна.

Мөн ЕХ-ны сонгуулийн үр дүн Европын Комиссын ерөнхийлөгч хэн байх вэ гэдэгт нөлөөлөх юм. Одоогийн Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен дахин сонгогдох хүсэлтээ илэрхийлээд байгаа.

Уламжлалт ёсоор хамгийн том хоёр нам болох баруун төвийн үзэлтэй Европын Ардын нам (EPP) болон зүүн төвийн Социалист ба Ардчилсан Дэвшилтэт Холбоо (S&D) парламентад олонх болох төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

#Европын холбоо, #парламентын сонгууль,