Мьянмарын угсаатны зэвсэгт бүлэглэл болох Чин үндэсний арми (CNA) долоон сарын өмнө орон нутгийн зэвсэгт бүлэглэлийн хамт Мьянмарын армийг Энэтхэгтэй хиллэдэг худалдааны хот болох Риххавдар болон Чин мужийн бусад нутгаас шахан гаргажээ.
Энэ нь 2021 онд болсон төрийн эргэлтээр тус улсын засгийн эрхэнд гарсан Мьянмарын цэргийн дэглэмийн эсрэг тэмцэж буй Чин босогчдын хувьд томоохон дэвшил байсан юм.
Цэргийнхэн эдгээр бүс нутгуудад хяналтаа алдсан нь анхны тохиолдол бөгөөд Чин босгочид жил гаруйн хугацаанд олон удаа довтолсны үр дүнд Риххавдарыг чөлөөлсөн. Энэ тулаан зарим гэр бүлийн хувьд асар их уй гашууг авчирчээ.
Арван долоон настай Лалнунпуй Төрийн эргэлтийн дараа Хаймуал тосгоны зэвсэгт иргэний хөдөлгөөнд нэгдсэн байна.
2022 оны наймдугаар сард Хаймуал тосгоны зэвсэгт энгийн иргэд бусад бүлэглэлийн хамт Риххавдарын хуаран руу 13 хоног дараалан дроноор довтолсон ч хуаранг чөлөөлж чадаагүй аж. Гэсэн ч талууд их хэмжээний хохирол амсжээ.
Наймдугаар сарын 14-нд Мьянмарын арми халдлагын хариуд Хаймуал тосгон руу дайрч, арав гаруй байшинг шатаагаад, 17 хүнийг барьцаалав. Тэдний дунд Лалнунпуи болон түүний арван таван настай дүү Лалруатмавиа нар байжээ. Дараа нь арми бусад барьцаалагсдыг сулласан ч тэдний амийг хороосон аж.
Хоёр хоногийн дараа тэдний цогцсыг тосгоны оршин суугчид Хаймуалын гадаа орших ойн гүний булшнаас олжээ. Хоёуланг нь харгис хэрцгийгээр тамлан зовоож, хөнөөсөн байв.
Тэдний ээж “Хүүхдийнхээ үхэлд битгий шантраарай гэж би нөхөртөө хэлдэг. Энэ нь зөвхөн бидний асуудал биш юм. Хойч үеийнхэнд ч эрх чөлөө хэрэгтэй. Ямар ч эрхгүй, цэргийн дэглэмд дарлагдсан улс оронд амьдрах нь зөв биш. Энэ бол амиа золиослох үнэ цэнтэй тэмцэл юм. Би хүүхдүүдээрээ маш их бахархаж байна” гэж “BBC”-д ярьжээ.
Тариаланчид, оюутнууд зэрэг энгийн иргэд буу барин Мьянмарын цэргийн дэглэмийн эсрэг тэмцэж буй.
Тэдний ихэнх нь Хаймуалаас өмнө зүгт орших “CAN”-ийн Виктория баазад бэлтгэгджээ. Өтгөн ой мод, уулархаг газраар, бартаатай замаар явснаар сууринд хүрдэг бөгөөд одоо ч шинээр элссэн олон зуун залуус энд бэлтгэгдсээр байна. Тэд бэлтгэл дуусахад “Эх орон, хайртай газар нутгаа цус, амь насаараа хамгаална” гэж дуулах аж.
Тэднийг 18-аас дээш настай гэж хэлсэн ч олонх нь залуу харагдаж байсныг “BBC”-ийн сэтгүүлч нийтлэлдээ дурджээ. Мьянмар 2011 онд ардчилсан засаглал руу шилжих үед эрх чөлөөний амтыг мэдэрч байсан, одоо цэргийн засаглалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж буй өсвөр насныхан бослогод нэгдэхийн тулд хүсэл мөрөөдлөө орхиж байна.
Тэдний нэг нь арван есөн настай Тан Дар Лин багш болохыг мөрөөддөг байжээ.
“Төрийн эргэлтийн дараах эхний жил тийм ч муу байгаагүй. Гэвч дараа нь цэргийнхэн манай тосгон руу довтолж эхэлсэн. Бид гэр оронгүй болсон. Цэргүүд манай тосгонд нэвтэрч, байшингуудыг шатааж, хүмүүсийг хороож, мал амьтдыг хүртэл алсан. Манай авга ахыг хэрцгийгээр буудан хөнөөсөн. Би армийг үзэн яддаг тул эх орон, ард түмнээ хамгаалахын тулд ‘CAN’-д элссэн” гэж тэрээр хэлэв.
Төрийн байгууллагад ажиллаж байсан олон мянган хүн мөн адил байр сууриа сольсон байна.
Өмнө нь цагдаа байсан хорин хоёр настай Ванлалпектхарагийн талаар “Тэр урьд нь боломжийн цалин авдаг байсан. Бид аз жаргалтай, сэтгэл хангалуун байсан. Гэвч төрийн эргэлтээр засгийн газрыг унагаж, тэр эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэхээр шийдсэн” гэж түүний ээж Молли Хианг хэлэв.
2022 оны гуравдугаар сард босогчдын хүчинд элссэнээсээ хойш 6 хоногийн дараа Ванлалпектара алагджээ. Цэргийнхэн түүний нуруу руу хутгалж, хөлийг нь тастсан гэв.
“Эхэндээ тэд ялж байгаа юм шиг харагдаж байсан. Гэхдээ дайн ч бай, улс төр ч бай, ард түмний дэмжлэггүйгээр хэн ч ялж чадахгүй. Тэд илүү сайн зэвсэгтэй байж болох ч тэдний талд ард түмэн байхгүй” гэж Чин мужид босогчдын байгуулсан зэрэгцээ засгийн газрын Ерөнхий сайд Па Танг хэлэв. Тэрээр мөн Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөөх үндэсний лигийн гишүүн юм.
Зэрэгцээ засгийн газар тус улсын нутаг дэвсгэрийн 80 орчим хувийг хяналтдаа авсан гэж мэдэгддэг ч Мьянмарын арми нийслэл хот зэрэг стратегийн чухал хотуудын ихэнхийг хяналтдаа байлгасаар байна.
Босогчдын хүчинд тулгардаг хамгийн том сорилт бол бүлгүүд хоорондын мөргөлдөөн юм. Гэсэн ч Чин босогчид Качины тусгаар тогтнолын арми, Карены үндэсний чөлөөлөх арми, Каренни армитай холбоотон нэгдэж, хүчээ төвлөрүүлсэн нь амжилтад хүрэхэд нь нөлөөлсөн байна.
Тэд эв нэгдлээ хадгалж чадна гэдэгт итгэлтэй байгаа ба удахгүй ялалт байгуулсныхаа дараа иргэний засгийн газрыг төлөөлдөг Үндэсний эв нэгдлийн засгийн газар (NUG)-ын дор үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: BBC

#Мьянмар, #цэргийн дэглэм, #иргэний дайн,