Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трамп ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд ялалт байгуулбал АНУ руу ирж буй бичиг баримтгүй цагаачдын урсгалыг хязгаарлах арга хэмжээ аваагүй улс орнуудад татвар ногдуулж магадгүй гэдгээ пүрэв гарагт мэдэгдлээ.

Трамп хилийн Аризона мужид болсон арга хэмжээний үеэр үзэгчдийн асуултад хариулж байхдаа ингэж хэлсэн байна. Гэхдээ хэр хэмжээний татвар ногдуулах талаар тодорхой хэлээгүй байна. 

АНУ руу хууль бусаар нэвтэрч буй цагаачдын урсгалыг хэрхэн зогсоох талаар асуухад Трамп Бидэнд эдийн засгийн асар их хүч бий. Хэрэв Хятад зэрэг улс АНУ руу ирж буй цагаачдын урсгалыг зогсооход туслахгүй бол татвар ногдуулах нэг арга бий гэж хариулжээ.

Гэхдээ хууль бус цагаачлалыг таслан зогсоохын тулд татвар ногдуулах шаардлага гарахгүй гэж найдаж байгаагаа Трамп нэмж хэлсэн боловч хэрэв бусад улс орнууд хууль бус цагаачлалыг бууруулахад хамтран ажиллахгүй бол дахин сонгогдсоныхоо дараа тухайн улс оронд асар их хэмжээний татвар ногдуулах болно гэж анхааруулав.

Арваннэгдүгээр сарын 5-нд болох сонгуулийн өмнө хилийн аюулгүй байдал, цагаачлалын асуудал америкчуудын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #хууль бус цагаачлал,