Европын Холбооны цаг уурын хяналт тандалтын Коперникийн хүрээлэнгийн мэдээллээр дэлхийн дундаж температур 12 сар дараалан рекорд эвдсэн байна.
Өөрөөр хэлбэл, 2023 оны зургадугаар сараас 2024 оны тавдугаар сар хүртэл сар бүр дэлхийн түүхэн дэх хамгийн халуун сар байсан гэсэн үг юм.
Хүний хүчин зүйлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийг харгалзан үзвэл 12 сар үргэлжилсэн халалт нь “цочирдмоор боловч гэнэтийн зүйл биш” болохыг Коперникийн хүрээлэнгийн тэргүүн Карло Буонтемпо тэмдэглээд, нөхцөл байдал улам дордохыг анхааруулав. “Дэлхийн дулаарлыг өрдөж буй хурмал түлшний бохирдлыг бууруулаагүй тохиолдолд хамгийн халуун саруудын энэ цуваа харьцангуй хүйтэн санагдах болно” гэж хэлжээ.
Энэ үеэр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Нью-Йоркт уур амьсгалын өөрчлөлтийн талаар илтгэл тавьж, хурмал түлшний компаниудыг “уур амьсгалын эмх замбараагүй байдлын загалмайлсан эцэг” хэмээн шүүмжилсэн байна. Мөн анх удаа бүх улс орнуудыг хурмал түлшний бүтээгдэхүүний сурталчилгааг хориглохыг уриалав.
Гутерриш дэлхийн удирдагчдад хандан дулааралд нөлөөлдөг бохирдлыг асар их хэмжээгээр бууруулах, нүүрсний шинэ төслүүдийг нэн даруй зогсоох зэрэг яаралтай арга хэмжээ авахыг уриалаад, “Уур амьсгалын там руу хүргэх хурдны замаас гарах гарц бидэнд хэрэгтэй” гэж хэлжээ.
Тэрээр чинээлэг орнуудад зориулж 2030 он гэхэд нүүрснээс татгалзаж, 2035 он гэхэд газрын тос, байгалийн хийг 60 хувиар бууруулж, хамгийн ядуу, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг улс орнуудад олгох санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зорилтыг тодорхойлсон байна.
Түүнчлэн температур өсөхийн хэрээр цаг уурын өөрчлөлтийн эсрэг улс орнуудын амлалт эрсдэлд ороод байгааг тэрээр тэмдэглэв.
2015 онд байгуулсан Парисын хэлэлцээрийн дагуу улс орнууд дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байхаар тохиролцсон ч Коперникийн хүрээлэнгийн мэдээллээр сүүлийн 12 сар дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.63 градусаар дулаан байжээ. Хэдийгээр энэ нь нэг жил үргэлжилсэн богино хугацааны температурын өсөлт байж болох ч эрдэмтэд үүнийг түгшүүртэй дохио гэж үзэж байна.
“Уур амьсгалын эмх замбараагүй байдлаас үүдэн эрс тэс үйл явдлууд нэмэгдэж, хүний амь үрэгдэж, эдийн засаг сүйрч, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна” гэж Гуттерес анхааруулав.
Тэрээр цааш нь 66 сая жилийн өмнө үлэг гүрвэлүүдийг устгахад хүргэсэн солирыг дэлхийд асар их нөлөө үзүүлж буй хүн төрөлхтөнтэй зүйрлэжээ.
“Уур амьсгалын хувьд бид үлэг гүрвэлүүд биш. Бид бол солир. Бид зөвхөн аюулд ороод байгаа юм биш. Бид өөрсдөө аюул” гэж Гутерриш хэлэв.
Эль Ниньо үзэгдэл суларснаар дэлхийн температур ойрын хэдэн сард дээд амжилт тогтоосон түвшнээс буурах төлөвтэй байна. Гэхдээ хурмал түлшний хэрэглээгээ үргэлжлүүлсээр байвал урт хугацааны температурын өсөлтийн чиг хандлагыг зогсоож чадахгүй.
Эх сурвалж: CNN

#нүб, #Уур амьсгалын өөрчлөлт, #Коперникийн хүрээлэн, #12 сар дараалсан рекорд температур, #Антонио Гутерриш,