Оросын Ерөнхийлөгч Владимир Путин барууны орнууд Украинд алсын тусгалтай зэвсэг нийлүүлж байгааг шүүмжилж, барууны бай руу довтлохын тулд Москва бусад орнуудад ижил төрлийн зэвсэг нийлүүлж болзошгүйг анхаарууллаа.

“Хэрэв хэн нэгэн дайны бүсэд ийм зэвсэг нийлүүлж, түүгээр манай нутаг дэвсгэрт халдаж, бидэнд асуудал үүсгэх боломжтой гэж үзэж байгаа бол бид яагаад зэвсгээ нийлүүлэх эрхгүй гэж” гэж Путин Санкт-Петербургт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

“Дайны талбарт зэвсэг нийлүүлэх нь үргэлж муу үр дагавартай байдаг. Бүр цаашилбал, нийлүүлж байгаа хүмүүс зөвхөн зэвсэг нийлүүлээд зогсохгүй түүнийг хянаж байгаа бол энэ нь маш ноцтой бөгөөд маш аюултай алхам юм.

Саяхан Жо Байден АНУ-аас нийлүүлсэн дунд тусгалтай зэвсгийг Харьковыг хамгаалах хязгаарлагдмал зорилгоор Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөхөд ашиглахыг зөвшөөрсөн.

Үүнээс хойш Украин анх удаа Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхдөө АНУ-ын зэвсгийг ашигласан болохыг АНУ-ын сенатч Майк Раундс болон барууны албаны хүмүүс батлаад байгаа.

Берлин мөн саяхан Украинд Германаас нийлүүлсэн алсын тусгалтай зэвсгээр Оросын нутаг дэвсгэр дээрх зарим бай руу цохилт өгөхийг зөвшөөрсөн бөгөөд Путин уг алхмыг Берлин, Москвагийн харилцааг сүйрүүлэх “аюултай алхам” гэж тодорхойлов.

Дайн судлалын хүрээлэнгийн зургадугаар сарын 3-ны өдрийн тайланд дурдсанаар Украины арми зургадугаар сарын 1, 2-нд Белгород мужид байрлах Оросын агаарын довтолгооноос хамгаалах S-300/400 системд “Himars”-аар цохилт өгсөн байна. Агаарын довтолгооноос хамгаалах систем нь хойд Харьков муж дахь одоогийн фронтын шугамаас ойролцоогоор 60 км зайд, Харьков хотоос 80 гаруй км зайд байрлаж байсан нь “Himars”-ын хүрээнд байсан гэсэн үг юм.

Путин лхагва гарагт мөн АНУ-ын засаг захиргаа тагнуулын хэргээр гуравдугаар сард баривчлагдсан “Wall Street Journal”-ын сурвалжлагч Гершковичийг суллахын тулд “эрч хүчтэй алхмуудыг” хийж байна гэж хэлсэн ч ийм асуудлыг зөвхөн харилцан ойлголцлын замаар шийдвэрлэх боломжтой гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр АНУ-ын тагнуулын байгууллагуудтай энэ сэдвээр яриа хэлэлцээр үргэлжилж байгаа ч хэлэлцээрийг “чимээгүйхэнявуулах шаардлагатай гэж нэмж хэлэв.

Эх сурвалж: The Guardian

#Владимир Путин, #Украины дайн, #Барууны зэвсэг,