АНУ-ын Virtue Foundation олон улсын байгууллагын нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын эмч нарын баг  Ховд аймагт ажиллаж байна.

Эмч нарын багт АНУ-ын нүдний эмч нараас гадна улсын нэгдүгээр төв эмнэлгийн нүдний эмч нар багтжээ. 

Тухайн эмч нар өдгөө баруун бүсийн аймгуудын нүдний эмч, мэргэжилтнийг ажлын байрны сургалтад хамруулж, дадлагажуулж байна.  

Үүнээс гадна баруун бүс нутгийн иргэдэд нүдний болор суулгах, нүдний даралт буулгах, хялар засах,  нүдний харааны гажиг засах гэх мэт олон төрлийн үзлэг, оношилгоо хийж, шаардлагатай тохиолдолд мэс засал хийж байна. 

Өөрөөр хэлбэл, тус эмч нарын баг нь 2024 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс зургаадугаар сарын 7-ны өдөр хүртэл Ховд аймагт ажиллаж байна.  Одоогоор 400 гаруй хүнд нүдний үзлэг, оношилгоо хийсэн ба 55 хүнд мэс засал хийжээ.

АНУ-ын Virtue Foundation олон улсын байгууллагын нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын эмч нарын баг  өмнө нь 11 удаа Ховд аймагт ажилласан юм.

Тэд өнгөрсөн хугацаанд орон нутагт гэрээний дагуу ажиллахдаа 12500 гаруй хүнд нүдний үзлэг оношилгоо хийсэн байна Мөн давхардсан тоогоор 1250 өвчтөнд мэс засал хийжээ.
Үүнээс онцолбол,  гадаад улсад очиж  хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай 16 хүний нүдний мэс заслыг орон нутагт  хийсэн нь цаг хугацаа, зардал хэмнэсэн чухал ажил болжээ. 

#ховд аймаг, #АНУ-ын Virtue Foundation,