БАЙГАЛЬ ОРЧИН

Калифорнийн түймэрт өртөж болзошгүй дэлхийн хамгийн том моддыг хөнжлөөр ороож, хамгаалахыг оролдож байна

Калифорни мужийн дэлхийд алдартай Секвойя үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ой хээрийн түймэр тулж ирсний улмаас гал сөнөөгчид эртний моддыг галд тэсвэртэй хөнжлөөр хучиж хамгаалахыг оролдож байна.

Албаны хүмүүс дэлхийн хамгийн том мододтой ой болох “Giant Forest” галд шатаж магадгүй гэж болгоомжилж байгаа юм. Уг ойд 2,000 орчим секвойя мод ургадаг бөгөөд Генерал Шерман нэртэй 83 метр өндөртэй мод нь дэлхийн хамгийн том модонд тооцогддог. Түүнчлэн энэхүү модыг 2,300-2,700 жилийн настай гэж эрдэмтэд үздэг байна.

Колони болон Парадайзийн ой хээрийн түймэр аянга цахилгаанаас болж гарсан бөгөөд долоо хоногийн хугацаанд улам томорсоор байна. Түймрийг унтраах ажилд 350 гаруй гал сөнөөгчид нисдэг тэрэг, гал унтраагч онгоцнуудыг ашиглаж байна. Тэд Генерал Шерман тэргүүтэй хэд хэдэн моддыг хөнгөн цагаан тугалган цаасаар боож, хамгаалжээ.

“Энэ газар олон хүмүүсийн хувьд маш чухал газарт тооцогддог, тиймээс ойг хамгаалахын тулд маш их хүчин чармайлт гаргаж байна” гэж Секвойя болон Кингс-Каньон үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч Ребекка Патерсон “LA Times” сонинд ярьжээ.

Энэ онд Калифорнид 7,400 гаруй ойн түймэр гарч, 2,2 сая гаруй акр талбайг шатаажээ. Тус мужид бүртгэгдсэн хоёр дахь том ой хээрийн түймэр болох Диксигийн түймрийг бүрэн унтраасан байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet