Австралийн Батлан хамгаалах хүчин (ADF) Их Британи зэрэг гадаадын улс орнуудын иргэдийг цэрэгт элсэхийг зөвшөөрчээ.
Австрали улс бүс нутгийн аюул заналхийлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан зэвсэгт хүчнээ бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа ч цэргийн алба хаагчдын хомсдолтой тулгараад байгаа юм.
Долдугаар сараас эхлэн Австралид байнга оршин суудаг Шинэ Зеландын иргэд элсэх хүсэлтээ гаргаж болох бөгөөд ирэх жилээс Их Британи болон АНУ, Канад зэрэг бусад орны элсэгчид элсэх боломжтой болох гэнэ.
Батлан хамгаалахын сайд Ричард Марлес “Ирэх арван жил болон түүнээс цааших улс орны аюулгүй байдлын сорилтуудыг даван туулахын тулд тавигдах шаардлагуудыг өөрчлөх нь чухал” гэж мэдэгдэв.
Австрали, Шинэ Зеланд хоёр Дэлхийн I дайнд Галлиполид мөр зэрэгцэн тулалдаж байсан түүхийг тэрээр онцолжээ.
Мөн Австрали сүүлийн жилүүдэд Их Британи, АНУ-тай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж, 2021 онд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын цэргийн тэлэлтийг эсэргүүцэх зорилготой батлан хамгаалах, аюулгүй байдлын өргөн хүрээний “Aukus” гэрээнд нэгдсэн юм.
Австрали, Их Британи, АНУ, Канад, Шинэ Зеланд улсууд мөн “Five Eyes” хэмээх эвслийн хүрээнд тагнуулын мэдээлэл солилцох чиглэлд нягт хамтран ажилладаг.
Одоогоор зөвхөн эдгээр улсын иргэдийг цэрэгт элсүүлэхэд анхаарч байгаа нэгдүгээр сарын 1-ээс эхлэн ямар ч улсын байнгын оршин суугч хамрагдах боломжтой гэдгийг ч Батлан хамгаалахын боловсон хүчний сайд Мэтт Кеог мэдэгдэв.
Канберра Бээжингийн талаар санаа зовниж буйгаа удаа дараа илэрхийлж байсан бөгөөд өнгөрсөн онд гаргасан “ADF”-ийн стратегийн тоймд үүнийг эсэргүүцэх гол арга хэмжээ нь “батлан хамгаалахын өндөр ур чадвартай цэргийн хүчийг нэмэгдүүлэх” явдал болохыг онцолсон байна.
Гэсэн ч Австралид ажилгүйдлийн түвшин доогуур байгаа тул цэрэгт элсэх хүмүүсийн тоо бага байгааг Кеог хэлжээ. Засгийн газрын сүүлийн үеийн тоо баримтаас харвал “ADF” нь 4,400 орчим цэргийн хомсдолтой байна.
Элсэх хүсэлтэй хүмүүс “ADF”-ийн элсэлтийн стандарт, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байхын зэрэгцээ Австралид нэг жилээс илүү хугацаанд байнга оршин суусан байх, мөн өмнөх хоёр жилд нь гадаадад цэргийн алба хаагаагүй байх ёстой аж.
Түүнчлэн 90 хоног алба хаасных нь дараа тэдэнд иргэншил олгохоор төлөвлөж байгаа тул Австралийн иргэншил авах боломжтой байх ёстой гэв.
Эх сурвалж: BBC

#Австрали улс, #гадаадын иргэд, #Австралийн Батлан хамгаалах хүчин, #цэрэгт элсэх,