ОЛИМП

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

-“Токио-2020” зуны XXXII олимпын наадам-

“Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Соронзонболдын Батцэцэг маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Тэрбээр хагас шигшээд Африк тивийн 10 удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудутай хүч үзэв. Түүнтэй 2016 оны Риогийн олимпод эхний даваанд ялж байсан бөгөөд ийнхүү таван жилийн дараа Токиод дахин таарсан ч манай бөх 7:2-оор ялагдал хүлээлээ.

С.Батцэцэг одоогоос есөн жилийн өмнө Лондонд 22 настайдаа хүрэл медаль хүртэж байлаа. Тэгвэл олимпын хос медальтан болох эсэхээ шийдэх барилдаанаа маргааш үдээс хойш Кыргызстаны Мээрим Жуманзарова, Азербайжаны Элиз Маналова нарын ялсантай хийнэ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet